Ким Жон Ун хилийн бүсээр алхаж орох уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хилийн бүсээр алхаж орох уу?

Ким Жон Ун хилийн бүсээр алхаж орох уу?

Өмнөд болон Хойд Солонгосын тэргүүн нарын уулзалт маргааш /2018.04.27/ болно. Түүхэн уулзалт Өмнөд Солонгосын талд байх хилийн өндөр хамгаалалттай бүс Панмунжомд болох бөгөөд талууд өндөр түвшний бэлтгэлийг хийж байна.  Уулзалт болох Гёнгиду аймгийн Пажүд хэвлэл мэдээллийн багийнхан өчигдрөөс эхлэн байраа эзэлсэн. Мөн гадаадын олон орны хэвлэл мэдээллийн сэтгүүлч нар Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд байгаа аж. Өмнөдийн хэвлэл мэдээлэл уулзалтын талаар тасралтгүй дамжуулсаар байгаа юм. Түүхэн уулзалтанд ирэх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хилийг явганаар давах гэж байгаа талаар бичиж эхэлжээ. Ким Жон Ун хилийн бүс хүртэл машинаар явж, Мун Жэ Интэй явган алхаж уулзахаар төлөвлөжээ. Тэд хилийн бүсийн наана уулзсаны дараа тусгайлан бэлтгэсэн “Энхтайвны өргөө” хүртэл алхахыг зурагт үзүүлсэн байна.Өмнөдийн нутаг дэвсгэрт байх “Энх тайвны өргөө” хилийн бүсээс 50 метрийн зайд байдаг. Мөн энэхүү уулзалтад тал бүрээс долоо, нийт 14 хүн оролцох аж.

Хоёр орны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь цөмийн зэвсэг устгах, энх тайван болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал байгаа. Уулзалтаар Ким Жон Ун пуужингийн болон цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн үү гэдэг асуултад хариултыг авах юм. Тиймээс энэхүү уулзалт ойрын өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд зүй ёсоор бичигдсээр байна. Тэр дундаа АНУ бүр их ач холбогдол өгч байгаа билээ. Хоёр орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болохтой холбогдуулан Пангмүнжонд төрийн өндөр хэмжээний хамгаалалт авсан учраас дотоод болон гадаадын жуулчдын аялалыг түр хугацаагаар зогсоожээ.

Уулзалтыг маргааш Өмнөд Солонгосын SBS, KBS, MBS зэрэг томоохон хэвлэлүүд дэлхий дахинд шууд дамжуулан үзүүлэх юм. Тэд хэдийнэ Пангмунжонд байрлалаа эзэлж, бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж