Кейт Миддлтон амаржихдаа хэдийг зарцуулсан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтон амаржихдаа хэдийг зарцуулсан бэ?

Кейт Миддлтон амаржихдаа хэдийг зарцуулсан бэ?

Хааны удмын гэр бүлийн шинэхэн гишүүд хорвоод мэндлээд гурав хонож байна. Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон хунтайж Уилльямийн төрж байсан Гэгээн Мариагийн эмнэлгийг сонгон гурван удаа төрөөд байгаа нь энэ юм.  Тэгвэл гүнгийн авхай төрөх эмнэлгийн зардал хэдэн ам. доллартай тэнцдэг вэ.

Нэр нь хараахан тодроогүй Английн хамгийн бяцхан хунтайжийг төрүүлэхдээ Кейт Миддлтон Гэгээн Мариагийн эмнэлгийн нэг хүнд зориулсан эмчилгээний өрөөг сонгон үйлчлүүлсэн бөгөөд уг өрөөний ор хоногийн төлбөр нь 8900 ам.доллартай тэнцдэг байна. Энэхүү өрөөний үнэд ариун цэврийн болон усны өрөө, хөргөгч, телевизор,эхэд зориулсан тэжээллэг хоолны цэс /хоолны цэс нь дарсны сонголттой/ болон шинэ төрсөн нярайд тусгай үйлчилгээ зэргийн үнэ багтсан байдаг байна. Тэгвэл Кейт Миддлтоны амаржсан эмнэлгийн тарифыг Америкийн Нэгдсэн Улсын төрөх эмнэлгийн гурван жилийн өмнөх дундаж үнэ болох 10,800 ам.доллартай харьцуулахад илүү хямд байгаа юм. АНУ-д үйлчилдэг энэ төрлийн тариф нь төрөхийн өмнөх болон төрсний дараах эмнэлгийн асаргаа үйлчилгээний төлбөр огт ороогүй үнэ бөгөөд хэрэв дээрхийг хамтад нь тооцож үзвэл нийт зардал нь 30,000 ам.доллар хүрч байсныг Economist сэтгүүлийн судалгаанаас харж болохоор байгаа юм.

АНУ-ын эх хүүхдийн салбарын үйлчилгээг ач холбогдол, үнэ цэнэ нь үнийн шошгондоо хүрэхгүй гэсэн шүүмжлэлүүд бишгүй дагадаг бөгөөд олон Америк гэр бүлийн хувьд хүүхдээ өсгөж асрахад зориулж буй зардал нь мортгэйжийн төлбөрөөсөө ч илүү гардаг байна.

/Дээрхи графикт үзүүлсэн үнэ нь хагалгаагаар бус зөвхөн өөрөөрөө хүүхдээ төрүүлэх үнэ болно/

 

Г.Сүмбээ

Эх сурвалж: Economist

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж