М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг баасан гаригт хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг баасан гаригт хэлэлцэнэ

М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг баасан гаригт хэлэлцэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шведийн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч энэ асуудлыг хойшлуулж,  баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр үргэлжлүүлэн хуралдахаар болсон юм. Учир нь Энэтхэг улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчилж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд уулзалттай учраас ийнхүү хуралдааныг хойшлуулжээ.

М.Энхсайханыг 2016 онд Шведийн вант улсад суугаа Онц бөгөөд Элчин сайдаар томилж байсан юм. Түүнийг Засгийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар томилж байсан юм. Саяхан АТГ-аас Элчин сайд М.Энхсайханыг ирж байцаалт өгөхийг дуудсанаар тэрбээр ирж байцаалт өгсөн юм. Түүнийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан байцаалт авч байгаагаа АТГ мэдэгдэж байсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж