
Бельгид болсон “Pukkelpop” хөгжмийн наадмын үеэр хүчтэй шуурга дэгдсэний улмаас задгай цэнгэлдэх арав хүрэхгүй минутын дотор шавар, шалбаагт хутгалдсан, гамшгийн бүс болж хувирсан байна. Европт хамгийн томд тооцогддог уг наадамд 60,000 гаруй хүн хүрэлцэн ирсэн гэнэ. Эминем, “the Foo Fighters” болон and “the Ting Tings” зэрэг хамтлаг дуучдын тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүсээс тав нь шуурганы үеэр тайз нурж, асар том дэлгэц унахад амиа алдсан байна. Гэмтэж бэртсэн нас барсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэнэ. Бельгийн Ерөнхий сайд Ив Летерме золгүй явдлын үеэр амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Зохион байгуулагчид байгалийн гэнэтийн үзэгдлийн дараа наадмыг цуцлах шийдвэр гаргажээ. Бельгийн телевизээр шуурганы үеэр 140 гаруй хүн гэмтэж бэртсэнээс 10 нь маш хүнд гэмтэл авсан тухай мэдээлсэн байна. Хасселт хотын нэгэн эмнэлгийн эмч Паскаль Вранксийн мэдээлж буйгаар гурван хүний амь үхэл амьдралын зааг дээр байгаа ажээ. Наадмыг үзэхээр ирсэн нэгэн гэрч “Тэнгэр гэв гэнэт аймшигтай харанхуйлж, аймшигтай шуурга дэгдсэний дараа бороо хувингаар цутгаж байгаа мэт орсон. Мод үндсээрээ булгарч, тоглолтод бэлтгэсэн тайз, дэлгэц унахад би ертөнцийн төгсгөл ирлээ гэж бодсон” гэж ярьжээ.
Н.Энх