Бөхийн холбооны хурлын тов тодорхойгүй байна | News.MN

Бөхийн холбооны хурлын тов тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Бөхийн холбооны хурлын тов тодорхойгүй байна

Бөхийн холбооны хурлын тов тодорхойгүй байна

Монголын Үндэсний бөхийн холбооны маргаан бүрэн шийдэгдээгүй байна. Маргаантай байгаа хоёр талаас хуралдаж, “Их Эе” хурлыг зохион байгуулах ажлын комисс байгуулан санал нэгдсэн билээ. Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, улсын начин Ц.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын комиссыг байгуулсан талаар мэдээлэл өгсөн.  

Одоогоор “Их Эе” хурлыг зохион байгуулах тов албан ёсоор гараагүй байна. Зарим мэдээллээр тавдугаар сарын 3-ны өдөр “Их Эе” хурал болно гэж байгаа ч “Албан ёсны мэдээлэл гараагүй” гэдгийг эх сурвалж хэллээ. Тиймээс бөхийн холбооны наймдугаар ‘Их Эе’ хурлыг дахин хуралдуулах эсэх нь тодорхойгүй байна. 

Үндэсний бөхийн холбоотой маргааны улмаас Бөхийн өргөөний үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд болох бөхийн барилдаан хаана болох нь тодорхой бус байгаа ажээ.

Увс аймгийн Малчин сумын харьяат, Монгол улсын начин Ө.Сумъяагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан өнгөрөгч долоо хоногт “Алдар” спорт хорооны шинэ зааланд болсон билээ.

 

 

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Heruulees zalhsan buh sonirhogch 2018-04-25 103.229.122.55

Urguuguu neegeed barildaanaaa hiij bolohgui ymuu, dahiad ih eye boloh n todorhoi l ym bn

Avatar

Зочин 2018-04-25 59.153.115.69

За аварга, арслан минь дэмий нөхдүүд дагаж байж зарлигаар цолоо хураалгав. Ерөнхийлөгч тэгж байгаа шүү.

Avatar

Зочин 2018-04-25

ulsiin umch bolgo

Avatar

ЗӨВ МОНГОЛ 2018-04-25 103.240.241.32

Нямдорж эх нэгтэй эцэг ондоотой отгон дүү Отгонжаргалыгаа Бат-эрдэнэ аваргаар найруулсаар Цагдаагийн дЭд болгосон шагналд БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ЭЗНИЙ СУУДЛЫГ ӨГСӨН нь мөнгөн бус албан тушаалын авилга биш үү?

Avatar

Зочин 2018-04-25

Яг асуудлын гол бай нь Нямдоржтой холбоотой. Бөхийн холбоо 18 жил шахуу орлого зарлагаа нуусаар иржээ. Үүнийг нь Баянаа аварга ил тод болгоё, энэ ухаалаг залуус нь аваад яваг гээд байгаад оршино. Бат эрдэнэ гишүүн хол байсан нь дээр. Монгол бөхийн нэр хүнд навс унасан. Үзэгчдийн тоо эрс буурсан. Бөхийн өргөөний заалыг засаж шинэчилж өнгө зүс оруулахгүй бол аль 90 оны сүүлчээр ийм л байсан. Хэт их урлагийн тоглолт хийх нь зөв үү буруу юу. Даац хэтэрсэн. Зарим өдөр нь хогоо ч цэвэрлэж амжихгүй тоглолтоо оруулдаг. Бөхчүүд усанд ордог болох хэрэгтэй байна. Дампуурсан компанийн реклам одоо ч хүртэл байж л байдаг. Сэтгэлгүй хандсан. Асар их дуу чимээ дээд баганыг сулруулсан байгааг барилгын инженер техникийн хүмүүст үзүүлэх хэрэгтэй. Нямдорж маш баян хүн болсон гээ биз дээ. Энэ талаар нөхдүүд дуугарч эхлэх хэрэгтэй. Анх би шавь тавьж байхад овоо хэдэн зоос хандивлаж явсан.

Avatar

Зочин 2018-04-25 203.91.116.184

5 сарын 5-нд гээд байгаа биз дээ
.

Avatar

zombii 2018-04-25 98.14.146.170

ulsad ogjihgui yu daa hen heniigee hardahgui setgel amar shu dee Chinbat baisan bol deer bsan ter selengiin gatsar tarialan gaihaltai yum bna le ooroo odor shonogui yumaa haraad hj ybaa ajilsag mundag hun hun hobor shu busad i zugeer suugaal ideh uuh yum bodoj bdag bohiin orgoog hun tanihgui boltol goe bolgoh bhaa

Avatar

Зочин 2018-04-25 27.123.214.108

Бөхчүүд ч их сонин хүмүүс байна шүү. Дандаа л АВАХ сэтгэхүй нь дийлсэн. Мөнгөтөй хүний мөнхийн дагуул эд хөрөгийн төлөө улайрсан даваагаа үнэлж зарсан,

Avatar

Зочин 2018-04-25 103.26.193.167

Duugarch bga hun temtsegch bdag. Duugui suugaad hatgagch n horchin bdag shu.

Avatar

Зочин 2018-04-25 27.123.214.108

Гөлийсөн новшнууд ард түмний өмчийг буцааж өгөөд бүгдээрээ зайлбал таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж