Хоёр Солонгосын уулзалтыг сурвалжлах хэвлэлийнхэн бэлэн

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын уулзалтыг сурвалжлах хэвлэлийнхэн бэлэн

Хоёр Солонгосын уулзалтыг сурвалжлах хэвлэлийнхэн бэлэн

Хоёр Солонгосын тэргүүн нарын уулзалт ирэх баасан гаригт болно. Энэхүү түүхэн уулзалт Өмнөд Солонгосын талд байх хилийн өндөр хамгаалалттай бүс Панмунжомд болно.

Тэгвэл өчигдрөөс эхлэн хэвлэлийнхэн Гёнгиду аймгийн Пажуд бэлтгэлээ хийгээд эхэлжээ. Хоёр орны тэргүүний уулзалтыг сурвалжлах MBS, KBS, SBS зэрэг томоохон мэдээллийн агентлагууд байрлалаа эзэлж, бэлтгэл ажлыг хийж байна.

Панмунжомд болох хоёр Солонгосын төрийн тэргүүний уулзалтыг сурвалжлахаар дэлхийн 41 орны хэвлэл мэдээллийн байгууллагаас сурвалжлах аж. Дотоодын сэтгүүлчдээс гадна гадаадын олон сэтгүүлчид БНСУ-д очоод байгаа юм байна.

БНСУ-ын тэргүүн Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг үндэсний телевиз болон онлайнаар дэлхий дахинд шууд дамжуулах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж