Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчдийн дүрмийн сан нэг тэр бум төгрөг байх аж

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчдийн дүрмийн сан нэг тэр бум төгрөг байх аж

Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчдийн дүрмийн сан нэг тэр бум төгрөг байх аж

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахим мөнгөний төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх юм байна.. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчийн дүрмийн сангийн доод хэмжээ нь 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөг байхаар журамд тусгасан байна. Цахим мөнгө ашиглан бараа, ажил, үйлчилгээний төлбөр төлөх бусад хэрэглэгчид шилжүүлэх бэлэн мөнгөнд хөрвүүлж  дансны үлдэгдэл шалгах гүйлгээний хуулга авч болно. Харин цахим мөнгөөр зээл олгохгүй байхаар журамд тусгажээ.

Хэрэглэгч бүр нь цахим мөнгөний системд өөрийн гэсэн дахин давтагдахгүй дугаар эсвэл данстай байснаар энэхүү үйлчилгээнд оролцох боломжтой аж. Цахим мөнгөний журам батлагдсанаар  хэрэглэгч гурав дахь этгээд буюу банкаар дамжуулж ямар нэгэн мөнгөний гүйлгээг хийхгүй. Зөвхөн хоёр данс эзэмшигчийн хороонд үйлчилгээг хийгдэж байгаагаараа онцлогтой. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тодорхойлсон цахим мөнгө, түүний үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, аюулгүй, найдвартай цахим мөнгөний системийг бий болгож хэрэглэгчийг хамгаалах зорилгоор ийнхүү  “Цахим мөнгөний журам”-ыг Монголбанк шинээр боловсруулж, баталсан  байна. Энэхүү журмыг баталснаар цахим мөнгөний системд хэн, хэрхэн оролцох болон зөвшөөрөл авах үйл явцыг ойлгомжтой болгож, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхой болгоод зогсохгүй финтек, төлбөрийн системийн цаашдын хөгжлийг дэмжих юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж