Халх голд олгосон хууль бус газар олголтыг цуцална | News.MN

Халх голд олгосон хууль бус газар олголтыг цуцална

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Халх голд олгосон хууль бус газар олголтыг цуцална

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2018.04.25/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна

Ухаа худагийн угаасан нүүрсийг ашиглан сайжруулсан түлш үйлдвэрлэх компанийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулахыг зөвшөөрөв. Үйлдвэр  “Эрдэнэс Монгол” компанийн охин компани хэлбэрээр ажиллах юм байна.

Энэ нь ирэх оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшээр орлуулах, улмаар агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Үйлдвэр жилд 90 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж борлуулалтын орлогоороо урсгал зардлаа санхүүжүүлнэ. Нэг тонн шахмал түлшний үнэ нэг тонн түүний нүүрсний үнээс ихгүй байхаар тооцож байна.

Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг цуцална

“Халх гол” төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул төслийн нэгжийг татан буулгалаа. “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хууль зөрчин, газрыг давхардуулж олгосон шийдвэрүүдийг цуцлахыг салбарын сайдад даалгав.

Бүсийн захиргааны өмнөх захирал дээрх бүс нутагт 24 аж ахуйн нэгжид 317 мянга гаруй га талбай хуваарилан гэрчилгээ олгосон байна. Ингэхдээ энэ бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсвэл дуудлага худалдаа явуулж олгоно гэсэн заалтыг илт зөрчсөн нь аудитын дүгнэлтээр илэрчээ. Мөн Халх гол сумын Засаг дарга, орлогчоор ажиллаж байсан хүмүүс ч их хэмжээний газрыг дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олон жилийн хугацаатай ашиглуулж, улсын тусгай хэрэгцээний газрыг олгосон байна.

БНСУ-ын КОИКА байгууллага төслийн хүрээнд “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй”-г гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам цаашид энэ загвар аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй, орчин үеийн газар тариалангийн үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, сургалтын бааз хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна. Засгийн газар төслийг хэлэлцэн дэмжлээ.

Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсч, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр гольдрил дагуух байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх нь алдагдаж, цэвэр усны нөөц хомсдох, шавхагдах аюул ойрхон гэсэн судалгааг  эрдэмтэд хийжээ.

“Ногоон говь хөгжил” сан байгуулах болов

  “Ногоон говь хөгжил” сан байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, ногоон хөгжлийн бодлого, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав.

  Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр судалгаа, шинжилгээ, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” үйлдвэрийн газар, “Ногоон хэрэм” санг нэгтгэн “Ногоон говь хөгжил” сан болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-25 66.181.187.97

ХАМГИЙН ГОЛ НЬ ХАЛХ ГОЛД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН ЭЗДИЙГ НЬ ИЛ ТОДООР ГЭСГЭЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2018-04-25 50.226.17.98

МАН ажлаа хийж байна дэмжиж байна

Avatar

Зочин 2018-04-25 202.9.41.236

Bogd yyliin Xyrel togoot Odon oron sydlaliin orchim modon dotor olon barilga barij bgaag zogsoogoche?!?!?! Nuguu Darxan tsaazat yylin xaldashgvi baidal xyylia Saxiylaache e/c,erunxilugchu?!?!?!?!?!?!?!?!?!?!?

Avatar

Zochin 2018-04-25 66.181.161.48

Zow odoo Baganuuriin Dulaanii tsahilgaan stantsiin gereeg nen darui tsutsalmaar bn

Avatar

hm 2018-04-25

Нөгөө 1-р билүү 2-р цахилгаах станцад сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэж хэдэн сая доллар зарсан тэр юу болсон бэ? тэрний араас л орж энэ хэдэн дарга нар нь баахан мөгө хувааж идэх юм болох вий дээв

Avatar

Irgen 2018-04-25 27.123.212.134

MAN xanii orolcson 17 terbumiin 300 mysngan tonn xiix yildver chini yasan yum be ….

Avatar

Зочин 2018-04-25 203.91.118.106

Tuul goliin ergiin bairilga biaguulamjiig huuli yosniihiig ni tsegleed, shineer bolon zovshoorolguig ni ustga, nuraa, zailuul, tegj baij tusgai hamgaalatand avsanii gavya garna. Uil ajillagaani gorimiig sain bolovsruul

Avatar

Зочин 2018-04-25 122.201.22.131

mash zuv!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж