
Харин Шейн Бауэр, Жош Фаттал нар өөрсдөд нь тулгасан хэргийг үгүйсгэж, 2009 оны долдугаар сард явган аялал хийж явахдаа санамсаргүйгээр тус улсын хилийг давсан гэж мэдүүлсэн байна. Өнгөрсөн жил мөн Ираны хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагдсан Сара Шоурдыг 500,000 ам.долларын батлан даалтаар сулласан ажээ. Вашингтон Тегерантай дипломат харилцаа тогтоогоогүй учраас Швейцариар дамжуулан Шейн Бауэр, Жош Фаттал нарыг суллуулахаар хичээж байгаа гэнэ. Ираны “Евин” шоронд хоёр жил хоригдож буй Шейн Бауэр, Жош Фаттал нарыг суллахыг бид Тегераны эрх баригчдаас удаа дараа шаардсан гэж АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ.
Н.Энх