Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400.000-д хүргэх шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400.000-д хүргэх шаардлага тавив

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400.000-д хүргэх шаардлага тавив

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнөөдөр /2018.04.25/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж буй аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага байгаагаас залуус гадаадад ажил хөдөлмөр эрхлэхээр олноороо явах болсон, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь ажил хийж байгаа хүмүүст халгаатай батлагдах эрсдэл өндөр байгаа гэнэ. Тиймээс энэ бүх гажуудлыг засах шаардлага тавьж, ирэх тавдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаалд 10 мянга орчим иргэд оролцох тооцоо байна гэдгийг тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж