О.Тулга Тайвань, Киргизстаны тамирчинг хожлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

О.Тулга Тайвань, Киргизстаны тамирчинг хожлоо

О.Тулга Тайвань, Киргизстаны тамирчинг хожлоо

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний түүхт 70 жил, монгол хүн боксын төрлөөр олимпийн медаль хүртсэний 30 жил, Монгол Улс боксын спортын олимпийн аваргатай болсоны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн олон ойтой 2018 онд олимп, дэлхийн алдартнуудын залгамж халаа болсон залуучууд эдгээр өдрүүдэд Тайландын Бангкок хотод болж буй залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд О.Тулга хүрэл медалийн болзол хангаж, маргааш мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарлаа. Тэрээр Тайвань, Киргизстаны боксчдыг хожиж, Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болсон байна.

О.Тулга “Алдар” спорт хорооны тамирчин юм.

Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 69 кг-д Н.Ану нар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарсан. Э.Мичидмаа “Эрдэнэт бокс” клуб, Н.Ану “Топ ринг” клубын тамирчин юм.   

Манай эмэгтэй боксчид Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь медаль авч байгаагүй аж. Тэгвэл энэ удаа хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангаж, маргааш медалийн өнгөө хувиргах тулаантай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж