Эхийн жингийн илүүдэл хүүхдэд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Эхийн жингийн илүүдэл хүүхдэд нөлөөлдөг

Эхийн жингийн илүүдэл хүүхдэд нөлөөлдөг

Таргалалтаас болж шууд нас барах нь ховор ч таргалалтын улмаас үүсэх өвчний хүндрэлээр нас барах нь их байна. ДЭМБ-ын дүгнэлтээр биеийн жин 10 хувиар нэмэгдэхэд эрчүүдийн 11 хувь, эмэгтэйчүүдийн долоон хувьд нас баралт нэмэгддэг гэнэ. Мөн илүүдэл жинтэй хүмүүсийн дундаж наслалт хэвийн жинтэй хүнээс 7-12 жилээр бага байдаг ажээ.

Өөрийн жинг хэвийн эсэхийг мэдэх

Тиймээс өөрийн биеийн жиндээ анхаарах нь чухал. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) гаргасан зөвлөмжөөр өөрийн жинг хэвийн байгаа эсэхийг мэдэхийн тулд биеийн жингийн индексээ (БЖИ) тооцож, гарсан хариугаа тусгай хүснэгтээс харснаар мэдэх боломжтой. Тодруулбал, БЖИ 18.5-аас бага гарвал тураал, 18.5-24.9 байвал хэвийн, 25-аас их бол илүүдэл жинтэйд тооцно. Биеийн жингийн индексийг дараах байдлаар тооцдог. Жишээ нь, биеийн өндөр 160 см буюу 1.6 метр, жин 61.5 кг жинтэй хүний БЖИ =61.5 кг / (1.6 х 1.6)м =24 хэвийн.

Биеийн жингийн индексийн хүснэгт

Тураал

<18.5

Хэвийн

18.5 – 24.9

Илүүдэл жин

25 – 29.9

Таргалалтын I зэрэг

30 – 34.9

Таргалалтын IIзэрэг

35 – 39.9

Хэт таргалалт буюу Таргалалтын III зэрэг

40 <

Эхийн биеийн жингийн илүүдэл хүүхдэд нөлөөлдөг

Таргалалт гэдэг нь өөх тос, хийжүүлсэн ундаа, шоколад зэргийг ихээр хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, стресс, нойргүйдэл, ажлын ачаалал зэрэг олон зүйлээс үүдэн эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал бий болох.  

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн үзүүлэлт нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ. Жирэмсэн эхийн хоол тэжээлийн байдал, биеийн жингийн илүүдэл нь хүүхэд илүүдэл жин, таргалалттай төрөх, хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох эрсдэлийг дагуулдаг.  2016 оны байдлаар Дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэж гарчээ.

Харин манай улсын хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан эзэлдэг. Судалгаагаар хүүхдийн илүүдэл жин, таргалалт 2009 онд 9.1 хувь, 2013 онд 12.1 хувь байсан бол 2017 онд 28.6 хувь болж огцом өсчээ.

Таргалалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

НЭМҮТ-өөс гаргасан таргалалтаас урьдчилан сэргийлэх зөвлөмжөөр та даарах зүйлийг амьдралдаа хэвшил болгоорой. Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын хэвшилд дадах, телевиз үзэх, компьютер тоглох цагийг хянах, хязгаарлах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжиж, хянадаг дадлыг хэвшүүлэх. БЖИ-ийг 24.9-с ихгүй байлгах.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж