“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” зохион байгуулагдаж байна

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” зохион байгуулагдаж байна

Үндэсний хөгжлийн газар нь Соёл, урлагийн газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран “Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус хурлын зорилго нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн олон улсын сайн туршлагаас санал солилцох, мэдлэгээ хуваалцах, хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлоход нэгдсэн ойлголтод хүрэхэд оршино.

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал”-д ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, Япон Улсын эрдэмтэн судлаачид бүсчилсэн хөгжлийн онол арга зүй, сайн туршлага, цаашдын чиг хандлагын талаар өөрсдийн орны жишээн дээр харьцуулан судалсан илтгэлүүд танилцуулагдаж харилцан санал солилцож байна. Мөн бүсчилсэн хөгжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг манай улсын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид оролцон харилцан санал солилцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Уг арга хэмжээнд УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ, салбарын яамдын бодлого төлөвлөлтийн газрын дарга нар, Соёл, урлагийн салбарын төлөөлөл, бүх аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 250 орчим төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцож байна.

www.regional.nda.gov.mn цахим хаягаар орж “Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал”-тай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжтой.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж