Мексикийн Тамаулипас мужийн дунд сургуульд зэвсэглэсэн бүлэг этгээдүүд халдаж, улмаар таван хүүхэд бууны суманд оногдон, шархаджээ.
El Universal агентлагийн мэдээлж буйгаар, зэвсэглэсэн этгээдүүд Марте Гомесын нэрэмжит дунд сургуулийн үүдэнд байсан сурагчид руу гал нээсэн гэв. Одоогоор амиа алдсан сурагч байхгүй байгаа бөгөөд шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэжээ.
Después de la agresión en la preparatoria Federalizada número 1 en @cdvictoria #CiudadVictoria #Tamaulipas #Mexico donde hubo 5 estudiantes heridos la policía detiene a 5 sospechosos pic.twitter.com/OJ1kMvDR26
— Freelance para AP (@FrepeMtz) April 25, 2018
Дээрх хэргийг гурван эрэгтэй хоёр эмэгтэй үйлдсэн болох нь Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Гэхдээ чухам ямар шалтгаанаар дээрх хэргийн үйлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнө нь, Мексикийн Герреро мужид гэмт этгээдүүд болон хүчнийхний дунд мөргөлдөөн гарч 16 хүн амиа алдсан билээ.
А.АНИР