Автомашины олон улсын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Автомашины олон улсын үзэсгэлэн болно

Автомашины олон улсын үзэсгэлэн болно

2018 оны Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэн энэ сарын 27-ноос эхлэх аж. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн Бээжин дэх Хятадын олон улсын үзэсгэлэнгийн төвд болох бөгөөд ирэх тавдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ. Харин өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд хэвлэлийн хурал хийж, үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдэх машинуудыг танилцуулах юм байна. Томоохон автомашин үйлдвэрлэгчид үзэсгэлэн болохоос өмнө төрөл бүрийн хэвлэлийн хурал, танилцуулах хурал, зөвлөгөөн хийж, автомашины загваруудыг урьдчилан иргэдэд танилцуулж, үзэсгэлэнг сурталчлаад эхэлжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж