Дөрөвдүгээр сарын 23 бол дэлхийн номын өдөр. Тэгвэл энэ өдөрт зориулан Хятадад олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Тэдгээрээс онцолбол нэгэн метроны тааз болон ханаар дүүрэн ном мэт харагдахаар ханз бичиж тохижуулжээ. Энэ нь Хятадын Сычуань мужийн Чэндү хотын метроны нэгдүгээр шугам аж. Тус метронд “Хятадын ном судрын хөгжлийн түүх”-ийг төв болгон, “Ясны бичиг-хулсны хуудас-торго-чулуун дээр сийлсэн судар-цаасан ном-ирээдүйн ном” гэсэн сэдвүүдээс бүрдэх “ном” бүтээжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ