Замын цагдаа уулзвар дээр биет зохицуулалт хийхгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Замын цагдаа уулзвар дээр биет зохицуулалт хийхгүй

Замын цагдаа уулзвар дээр биет зохицуулалт хийхгүй

Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.04.25/ мэдээлэл хийлээ.


шаардлагагүй тохиолдолд цагдаа нар биет зохицуулалт хийдэггүй

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх  хэлтсийн дарга, хурандаа  Э.Бөхбат “Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын сэтгэл  зүйн хандлагыг өөрчлөх, цагдаа хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд хяналт шалгалтаа  эрчимжүүлж, шаардлагагүй уулзварт биет зохицуулалт хийхгүй болохыг мэдэгдэж байна. Дэлхийн ямар ч улс оронд  шаардлагагүй тохиолдолд цагдаа нар биет зохицуулалт хийдэггүй. Цагдаагийн байгууллага нь дараах дөрвөн тохиолдолд л биет зохицуулалт хийх эрхтэй байдаг юм байна. Үүнд:

  • Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан хамгаалалт зохицуулалтын үед,
  • Замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүссэн үед,
  • Томоохон баяр наадам, тэмцээн уралдаан, жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үед,
  • Зам тээврийн осол гарсан үед замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх  үед,

Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш  БГД-ийн нутаг дэсвгэр Өргөө кино театрт, Ахуй үйлчилгээний төв, Гэмтлийн эмнэлгийн баруун урд болон 25-р эмийн сангийн уулзвар, 100 айл, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Урбанек төв зэрэг найман уулзварууд дээр цагдаагийн албан хаагчид биет зохицуулалт хийхгүй зөвхөн хяналт тавьж ажиллана” гэв.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж