Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ | News.MN

Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ

Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компанид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга дээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа барилгын зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх, коридор, вестибюлд хана өрж тасалгаа гаргах, агааржуулалтын сувгийг өөрчлөн ашигласан зэрэг зөрчил гаргасан тул мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд үүрэн холбооны оператор компаниуд техник, тоног төхөөрөмж, цамхаг, антенийг дээрх барилгуудаас шилжүүлж, “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу Зайлшгүй шаардлагтай тохиолдолд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас цамхагийн өндрийн 120%-иас багагүй зайд, мөн сургууль эмнэлгийн байгууллагаас 150м-ээс багагүй зайд цамхаг байгуулж харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээний тасралтгүй найдвартай ажилллагааг хангуулж ажиллахыг дурджээ.

Түүнчлэн барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй хэрэгжилтийг хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах тодорхой арга хэмжээ авч биелэлтийг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөрт багтаан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг мэдэгдлээ. Хэрэгжилийг ханган ажиллаагүй, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 болон 14.1 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-25 43.228.129.131

Үүүрэн телефоны операторууд хүн амьдардаг орон сууц, хүүхдийн сургууль цэцэрлэгийн дээвэр дээр болгон дээр антенна суурилуулдагийг хориглох хэрэгтэй. Цахилгаан соронзон долгион хортой гэдэгийг мэддэгүйгий нь далимдуулж хэтэрхий давраад байгаа юм.

Avatar

Зочин 2018-04-25 202.179.26.214

Хотын өнгө үзэмжийг бохирдуулан, гудамжны гэрлийн шонгуудыг унатал нь овоолсон, тэнгэрт аалзны шүлс мэт хэрэн, орон сууцны орц, дээврийг дурын газраараа өрөмдөн ашиглаж байгаа болон ашиглахгүй хаясан энэ олон шугамыг цэгцлэх арга хэмжээ аваачээ.
Хотын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар, Харилцаа холбоо,мэдээллийн технологийн газрууд энэ компаниудаа хариуцлагажуулахад анхаарч ажил хийгээчээ

Avatar

Зочин 2018-04-25 203.91.118.106

Ene Mobicom Skytel 2iig bur zailuul, Unitel G mobile 2iig saijrhagui bol bas zailuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж