Вашингтонд Трамп, Макрон хоёр юу ярив

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Вашингтонд Трамп, Макрон хоёр юу ярив

Вашингтонд Трамп, Макрон хоёр юу ярив

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эдгээр өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Францын төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш анх удаа АНУ-д айлчилж буй нь энэ юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзан, дараагаар нь хоёр тал хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн асуудал, терроризмтой тэмцэх, Солонгосын хойгийн хэлэлцээ болон АНУ Европын холбоо, БНХАУ-тай хийх худалдааны харилцаа зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. 

Иран 

Трамп болон Макроны хэлэлцсэн асуудлын гол сэдэв Ираны цөмийн хөтөлбөр байлаа. АНУ-ын тэргүүн хэрвээ Иран цөмийн хөтөлбөрөө сэргээх юм бол харгис хариу барих болно гэж сүрдүүлэн, 2015 оны зун байгуулагдсан хэлэлцээрийг “аймшигтай, галзуу” хэмээн нэрлэв.

Тэрбээр мэдэгдэлдээ, “Хэрвээ тэд цөмийн хөтөлбөрөө сэргээх юм бол тэдэнд урьд өмнө нь тохиолдож байгаагүй асуудал тулгамдах болно” гэв.

Үүнээс гадна, Трамп Тегеран үй олноор нь устгах цөмийн хөтөлбөрөө тийм ч амархан сэргээж чадахгүй гэдэгт итгэлтээ байгаагаа илэрхийлсэн юм.

Цагаан ордны эзэн ‘АНУ Иранд Газар дундын тэнгис рүү гарах боломжийг олгохгүй. Өнөөдөр Тегеран, Москва хоёр л Ойрхи Дорнодод үүсээд буй асуудлын эх үүсвэр болж байна’ гэв.

Трамп мэдэгдэлдээ “Бид Газар дундын тэнгисийн өмнө хүчирхэг саад тавих болно. Ираныг Газар дундын тэнгис руу шууд гарцтай болгохгүй байх нь маш чухал. Учир нь Ойрхи Дорнодод үүсээд буй бүх асуудлын цаана Иран байна. Йемен, Сирийн ард Иран байна. Харамсалтай нь, ОХУ энэ асуудалд маш их оролцож байна. Гэхдээ Иран хамгийн гол үүргийг гүйцэтгэж байна” гэжээ. 

Мөн тэрбээр хэрвээ Иран ямар нэгэн аргаар АНУ-ыг сүрдүүлэх гэж оролдвол тэд үүнийхээ хариуг төлөх болно. Яг л бусад улс орнууд шиг гэв.

Хоёр улсын Ерөнхийлөгч нарын хэвлэлийн бага хурлын үеэр Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Франц болон АНУ Ойрхи Дорнод дахь Ираны нөлөөг бууруулах байр суурьтай байгаа. Парис болон Вашингтон олон улсын харилцаа дахь олон талт зарчмын батлан даагчид юм гэв.

Үүний зэрэгцээ Францын тэргүүн Ираны цөмийн хөтөлбөрийн нэмэлт хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Ингэхдээ тэр “2015 онд Ирантай байгуулсан хэлэлцээр маш хангалтгүй болсон гэдгийг би сүүлийн хэдэн сар хэлж байна. Гэхдээ тэрхүү хэлэлцээр ямар ч тохиолдолд цөмийн зэвсгийн идэвхжилд хяналт тогтооход тусалж байсан гэдгийг хэлэх нь зүйн хэрэг. Бид Ирантай шинэ хэлэлцээ байгуулахад бэлэн байна” гэсэн юм.

Макроны хэлснээр, шинэ хэлэлцээ 2025 он хүртэл Ираны цөмийн хөтөлбөрийг царцаахад чиглэж байгаа бөгөөд бүс нутагт улс төрийн тогтвортой  нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэв.

Мөн Макрон Франц, АНУ анхнаасаа Ираны асуудалд өөр өөр байр суурьтай байсан. Гэхдээ энэ удаагийн айлчлалаар дээрх асуудлыг хэлэлцлээ. Цаашид шинэ хэлэлцээ байгуулах явцад Ираны асуудлаар зөрүүтэй байр сууриа арилгах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна, Францын Ерөнхийлөгч Ираны шинэ хэлэлцээ байгуулахын тулд энэ асуудалд оролцож буй ОХУ, Турк гэх мэт улс орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг тэмдэглэсэн юм.

Вашингтоны тайзны ар дахь улс төрийн пиар 

АНУ болон Францын төрийн тэргүүн нарын хийсэн мэдэгдэлд ОХУ-ын улстөрчид шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэдний үзэж буйгаар, бүс нутагт тулгамдсан чухал асуудлыг хэвлэлийн бага хурал эсвэл твиттерээр хэлэлцдэггүй юм. Франц олон улсын туршлагагүй хүний ташаа мэдээллийн бай болж байна гэв.

Үүний зэрэгцээ ОХУ-ын улстөрчид Ойрхи Дорнод дахь Барууны харгис үйлдэл нь Ираныг цөмийн хөтөлбөрөө дахин сэргээхэд түлхэж байна. ОХУ одоо хүчин төгөлдөр буй хэлэлцээрийг хадгалах байр сууриа хадгалж үлдэнэ гэсэн юм. 

Сирийн асуудал 

АНУ болон Францын төрийн тэргүүн нарын хэлэлцсэн асуудлын нэг бол сирийн асуудал байв. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, бид цэргүүдээ Сириэс гарах хүсэлтэй байна. Гэхдээ эхлүүлсэн ажлаа дуусгаагүй байгаа тул арабын ертөнцийг орхиж чадахгүй гэв. 

Мөн тэрбээр “Исламын улс” террорист бүлэглэл үндсэндээ мөхсөн, удахгүй Вашингтон Сирийн асуудлаар чухал шийдвэр гаргах болно гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ бүс нутагт нөхцөл байдлыг тогтворжуулах хамгийн чухал нөхцөл нь Ойрхи Дорнодын улс орнууд өөрсдөө энэ асуудлаа хүлээн зөвшөөрч, оролцоог хангах хэрэгтэй гэв. Харин Франц улс Сирийн иргэдийг энх тайван, амар амгалан орчинд амьдруулахын тулд терроризм, дайныг дуусгах хүртэл нь хүчин чармайлт гаргана гэлээ.

Хойд солонгос

Трамп болон Макрон нар хэлэлцээний ширээний ард хойд солонгосын асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ирэх саруудад уулзахаар товлосон байгаагаа дуулгажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд өмнө нь Ким Жон Уныг ‘пуужинтай пацаан’, ‘өвчтэй гөлөг’, ‘галзуу’ хэмээн нэрлэж байсан. Харин энэ удаад тэрбээр Ким Жон Уныг нээлттэй, шударга хүн гэж дүгнэх болжээ. 

Трампын Хойд Солонгосын асуудлыг Макронтой хэлэлцэх үеэрээ Хойд Солонгост шахалт үзүүлсэн хэвээр байх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр ‘Би өмнөх Засгийн газрынхаа алдааг давтахгүй Хойд Солонгост шахалт үзүүлсэн хэвээр байх болно’ гэсэн ажээ. 

Худалдаа 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д айлчлах үеэр Трамп АНУ Европын холбоотой хийж буй худалдаа өндөр алдагдалтай байгааг сануулав. Мөн тэрбээр  АНУ-ын Сангийн сайд США Стивен Мнучин ойрын хугацаанд БНХАУ-д айлчилж, хэлэлцээ хийнэ гэдгийг дуулгажээ. 

гайхалтай хэлэлцээ

Цагаан ордны эзэн Францын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээгээ ‘Гайхалтай’ гэж нэрлэж, энэ тухайгаа твиттер хуудаснаа жиргэсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж