Дэлхий даяар дарсны үнэ өснө

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар дарсны үнэ өснө

Дэлхий даяар дарсны үнэ өснө

Олон улсын дарсны зөвлөлийн мэдээлснээр өнгөрөгч 2017 онд дэлхий дээрх дарсны үйлдвэрлэл сүүлийн 60 жилд байгаагүй хамгийн доод түвшинд хүрчээ. Жил ирэх тусам усан үзмийн тариалалтаас авч буй ургацын хэмжээ багассаар байгаа нь энэ асуудлын шалтгаан болж байна. Тодруулбал, усан үзмийн тариаланчид 2015 онд нийт 27,6 тэрбум литр ургац хураан авч байсан бол энэ тоо 2016 онд 26,7 тэрбум литр, 2017 онд 25 тэрбум литр болж буурсан байна.

Усан үзмийн тариалалтаас авч буй ургацын хэмжээ буурснаас гадна Калифорни болон Өмнөд Африк дахь усан үзмийн талбайд гарсан гал түймэр усан үзмийн нийлүүлэлт буурах үзэгдлийг даамжруулахад хүргэсэн хэмээн Олон улсын дарсны зөвлөл тайлбарлав. Тиймээс эдгээрээс шалтгаалж бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой болжээ.

Дарсны түүхий эдийн нийлүүлэлт ийнхүү хомсдолд орсноос шалтгаалж Итали дахь дарсны бөөний үнэ өмнөх жилтэй харьцуулахад 74%-аар, Испанид 45%-аар, Францад 10%-аар тус тус өсчээ. Мөн, эцсийн бүтээгдэхүүн болон гарч байгаа дарсны тоо хэмжээ Европ тивд 15%-аар буурсан байна.

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж