Iphone X борлуулалт тааруухан байна

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Iphone X борлуулалт тааруухан байна

Iphone X борлуулалт тааруухан байна

Худалдаанд гарсан даруйдаа iPhone X загварын гар утасны борлуулалт тухайн улиралдаа 30 сая ширхэг зарагдсан амжилтыг үндэслэн  Apple компани 2018 оны нэгдүгээр улиралд 50 сая утас борлуулах төлөвлөгөө гарган ажилласан боловч нэгдүгээр улиралд борлуулалт төсөөлж байсан хэмжээнд хүрсэнгүй. Тиймээс энэ оны хоёрдугаар улиралд 30 сая ширхэг утас борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа мэдэгджээ. Арван жилийн ойдоо зориулан гаргасан энэхүү iPhone X утасны царай таних программ болон Home товчлуургүй болсон зэрэг шинэчлэлд хэрэглэгчид хангалттай дасаж амжаагүй байж болох юм гэсэн тайлбарыг компанийн зүгээс өгсөн байна.

Шинэ загварын утасны борлуулалт ийнхүү тааруу үзүүлэлттэй байгаагийн хажуугаар өнгөрсөн долоо хоногт Apple компанийн хувьцааны үнэ таван хувиар унаад байгаа юм. Тиймээс, хэрэв энэ байдал цаашид үргэлжилж, хоёрдугаар улирлын борлуулалтын тайлан тааруухан үзүүлэлттэй хэвээр байх юм бол борлуулалтаа нэмэхийн тулд утасны үнэд уян хатан өөрчлөлт оруулж магадгүй талаарх таамаг гаднын хэвлэлүүдээр нисч эхэлжээ.

 Г.Сүмбээ

Эх сурвалж: CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж