Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн тоог 60 хувьд хүргэнэ | News.MN

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн тоог 60 хувьд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн тоог 60 хувьд хүргэнэ

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгчдийн тоог 60 хувьд хүргэнэ

Амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэн дагаж амьдрагчдын тоог 2025 он гэхэд 60 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Бүх Оросын “Здоровье нации-основа процветания России” форумын бэлтгэлийн хуралдааны үеэр мэдэгдлээ. Энэ форум нь энэ жил 12 дахь удаагаа болж байгаа юм.

“Амьдралын эрүүл хэвшлийг эрхэмлэгчдийн тоог хүн амын 60 хувьд хүргэх хэрэгтэй байна. Мөн спортоор хичээллэгчдийн тоог 45 хувь хүргэнэ. Одоогоор хүн амын 34 хувь нь спортоор тогтмол хичээллэж байна. Үүнтэй уялдан тамхи татагчдын тоог 27 хувь хүртэл бууруулах, жилд нэг иргэнд ногдох согтууруулах ундааны хэрэглээг найман литр болгон багасгах шаардлагатай” гэж сайд хэлжээ.

Эрүүл мэндийн яамны дэвшүүлж буй энэ зорилт нь биелэхэд амаргүй ч ийм алхам хийхгүйгээр хүн амыг эрүүлжүүлэх, дундаж наслалтыг уртасгах боломжгүйг онцолсон байна. Хүн амын дундаж наслалтыг 2024 он гэхэд 78 хүргэх зорилтыг бас ОХУ тавиад байгаа юм.

Бүх Оросын “Здоровье нации-основа процветания России” форум нь энэ жил 12 дахь удаагаа болох юм. Форум тавдугаар сарын сүүлээр болно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1212 2018-04-25 202.5.202.130

зөв зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж