2020 он гэхэд “Росгосцирк”-ийг амиа даахыг даалгав

Хуучирсан мэдээ: 2018.04.25-нд нийтлэгдсэн

2020 он гэхэд “Росгосцирк”-ийг амиа даахыг даалгав

2020 он гэхэд “Росгосцирк”-ийг амиа даахыг даалгав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин циркийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг даалгалаа. Даалгаварт өгүүлснээр “Росгорцирк-“ийн бүрэлдэхүүнд багтдаг циркүүдийн материаллаг баазыг өргөтгөн сайжруулах цогц арга хэмжээг авч улмаар 2020 он гэхэд энэ байгууллага өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах чадвартай болгохыг үүрэг болголоо хэмээн Кремлийн албан ёсны цахим хуудсанд Даваа гаригт мэдээлсэн байна.

Циркийн аялал тоглолт, түрээсийн үйлчилгээ эрхлэх, үзвэрийн чанарыг сайжруулах, циркийн тоглолт үзсэн үзэгч сэтгэл хангалуун байх зэрэг зүйлсийг онцлон анхаарахыг сануулсан байна.

Циркийн үйл ажиллагааг сайжруулах баримт бичгийн энэ оны наймдугаар сарын 16 гэхэд бэлтгэж дуусгахыг үүрэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж