
“Оддын эрэлд-2” тэмцээнд түрүүлж, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15-т шалгарч байсан дуучин Л.Насанбуян буюу Нааска “Хэзээ ч мартагдашгүй” нэртэй анхны цомгоо гаргажээ. Дан поп стилийн есөн дуунаас бүрдсэн анхны цомгийг нь түүний багш, Зууны манлай дуучин Б.Сарантуяа ивээн тэтгэж, “New Star” болон “Намуун” студид дуугаа бичүүлсэн байна. Анхны цомгоо өлгийдөж аваад удаагүй ч тэрбээр дараагийн цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Сонирхуулахад, Нааска стиль имижээ зоригтой өөрчлөхөөр шийдэж, поп урсгалаас электро хөгжим рүү “урвахаар” ч зориг шулуудсан гэнэ лээ. Тэрбээр 2009 онд СУИС-ийг дүүргэсэн бөгөөд өдгөө Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм байна.
Т.Маша