УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Бүлгийн гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Хотгор шанага”-ын уурхайн лицензын наймаатай холбоотой, мөн Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг үнэгүй түрээсийн байранд байна гэж хаана ч байхгүй. Үүнийгээ тайлбарлаж чадахгүй бол ажлаа өгөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Түрээсийн байрны асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын байр суурийг хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: | УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: |
-Бага хүү гэрлэхэд гал голомтоо өвлүүлдэг заншлаар байраа хүүдээ өгсөн юм. Хүүхдүүд зуслан дээр байшин бариад дуусаагүй, нэг тийм сонин үед танил маань “Манайд эзэнгүй байдаг байр бий. Та хөлс мөнгийг нь өгөөд тэнд амьдар” гэхээр нь орчихсон. Түрээсийн байр мөн байгаа биз дээ. Үүнийг улстөрийн зорилгоор хөөргөдсөөр, намайг мөлжих нэг хэрэгсэл болгож хувиргасан. Одоо ч гэсэн би тэндээ байж л байна. Ер нь баяжъя гэвэл над шиг боломжтой хүн байгаагүй. Өнгөрсөн 25 жилд газар, лиценз авъя гэвэл авах л байлаа. Цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал нэрээр луйвар хийж баяжих бололцоо ч байсан. Хулгай хар мөртэй, хулгай, худал, хуйвалдаанаас хол яв гэсэн дээдсийн захиас байна. Надад итгэсэн түмэн хүний итгэл байна. Улс төрд явж байгаа хүнд баяжих хэрэг байхгүй. Баяжмаар байгаа бол бизнесээ хийгээд явж болно. Би 16 жил Увсаас сонгогдож УИХ-д суусан. Надад тэнд ганц ширхэг тоосго ч байхгүй. Сая Далай багш “Бүх зовлонгийн үндэс шунал” гээд хэлчихэв ээ. Би зарим хүнд “Ийм их хөрөнгө хураагаад, улстөртэй зууралдаад явах ямар хэрэгтэй юм бэ. Мянган жил амьдрах биш. Үхэхийн цагт хоёр мeтр газар ч хэрэггүй. Чандарлаад бумбанд хийчихдэг болсон. Яах гэж ингэж шунадаг юм бэ” гэж хэлдэг юм. Эх сурвалж: Өнөөдөр сонин /2016.12.06/ | Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоолыг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон. Ц.Нямдорж сайдын түрээсийн байр бол Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой Ш.Батхүү, Төрийн банкнаас гаргасан Г.Алтангийн зээлтэй хамааралтай. Энэ асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргасан ч АТГ-д шалгуулах ёстой гэсэн хариуг өгсөн. Ц.Нямдоржийн асуудал бодит зүйл дээр нотлогдож байгаа учраас огцрох үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс энэ хоёр сайдыг огцруулах ёстой гэж үзээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж байна. Төрийн өндөр албан тушаалтай хүнд үнэгүй түрээсийн байр өгнө гэж хаана ч байхгүй. Тиймээс үүнийгээ тайлбарлах ёстой. Тайлбарлаж чадахгүй бол ажлаа өг гэж байгаа юм. |
Бэлтгэсэн Т.НОМИН