Зуун айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ | News.MN

Зуун айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Зуун айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ

Зуун айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн Барилгын материалын зах, худалдааны төвийн асуудлын талаар санал, дүгнэлт, судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн дарга Ч.Гантулга ‘100 айл’-ыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар Нийслэлийн авто зам хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн газрын алба, Хотын захирагчийн ажлын албаны төлөөлөлтэй уулзаж үүрэг чиглэл өглөө.

НИТХ-ын дарга С.Амарсайхан ‘НМХГ ажлаа эрчимжүүж холбогдох байгууллагуудтай ажлын уялдаагаа бий болгож 5-р сард багтаан ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг нэг мөр цэгцэл. Мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх төрлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөвхөн шаардлага өгөөд зогсохгүй тодорхой үр дүн гаргаж ажилла. Ямар ч цаг үед нөхцөл байдал бүрэн хэмжээнд хэрэгжих ёстой. Тиймээс шаардлагаа хүргүүлээд хаядаг биш араас нь бүрэн гүйцэд анхаарч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн авто зам хөгжлийн газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, газрын алба нийлээд авто замын зураг төслөө хийх ажлыг 5-р сарын 15-наас өмнө бэлэн болгох үүрэг өглөө. Үүнд шаардлагатай зөвшөөрөл, бичиг баримтыг газрын алба даруй шийдвэрлэ’ гэв.

Зам барих хөрөнгийн асуудлыг бид шийдвэрлэх тал дээр бүх бололцоогоо ашиглаж ажиллана. Тиймээс 7-р сараас өмнө замын ажлыг дуусгахыг зорих болно. Мөн 7 хоног тутам ажлын хэсэг ажил гүйцэтгэл, үр дүнгээ тооцож ажиллаад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж ажлын байрны асуудлуудыг нь хэрхэн зохицуулах асуудалд нухацтай хандаж шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад НИТХ-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад тулгамдаж байгаа бэрхшээл, гарах арга замуудыг зөвлөлдөж ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасан хугацааны дагуу зохион байгуулахаар ажиллаж байна. Нийслэлийн газрын албаны өгсөн мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар тус хэсэгт 145 хуулийн этгээдээс газраа эзэмшсэн 88, өмчлөх эрхийн гэрчилгээтэй 57 газар байгаа юм. Эдгээрээс гэрээний эрх дууссан иргэд, ААН-үүдтэй ойлголцолд хүрч дахин төлөвлөлтөд хамрагдах мөн ашиглалтад орох орон сууцанд тухайн иргэд орох боломжтой эсэх талаар судалж зөвшилцөж байгаа гэлээ.

НМХГ-аас өгсөн мэдээллээр СБД-ийн 9-өөс 12-р хороонд 146 газар эзэмшигч байгаагаас 63 нь гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газраа эзэмшдэг. Гэвч зориулалтын дагуу бус үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж байна. Тус бүсэд 2 төрлийн 25 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, чулуу, дээврийн төмөр зүсэх зэрэг хориотой болон стандарт зөрчсөн үйлдвэрлэл явуулж байна гэлээ. Ийм төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд мэдэгдэл өгч үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа. Одоогоор 7 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна гэв.

Нийслэлийн авто зам хөгжлийн газрын өгсөн мэдээллээр 100 айлаас 32-ын тойрог хүртэл 1,6 км авто зам барина. Одоо байгаа замын чанар муудсан зорчих хэсэг нь 10 метр байгаа бол 14 метр болгож өргөсгөнө. Хоёр талдаа тус бүр 3 метрийн явган хүний зам гаргахаар болж өргөтгөл шинэтгэл хийхээр болсон гэв. Энэ замыг өргөтгөснөөр нэвтрэх чадвар нэмэгдэж түгжрэл 30-35 хувиар буурна гэж үзэж байгаа юм байна. Ажлын хэсгийн зорьж байгаагаар наадмаас өмнө шинэ зам тавьна гэж төлөвлөжээ.

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛ 3 ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖИНЭ

Ажлын хэсэг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөж байна. Үүнд:

1 дүгээр үе шат

  • УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
  • Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
  • Ил задгай хоол хүнс, барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
  • Стандартын шаардлага хангахгүй хоолны газар, ТҮЦ, дэлгүүрүүдийг хаах,
  • Чулуу, будаг, төмөр, цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/.

2 дугаар үе шат

  • Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
  • Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
  • Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах.

3 дугаар үе шат

  • Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
  • Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
  • Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах юм.

 

НИТХ-ын ХМОНХТ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-24 27.123.214.110

Барах. уу нүүлгэж эсэргүүцэж.байна

Avatar

Зочин 2018-04-24 27.123.214.110

захаан барьж өгчөөд .олон.юм [Хориотой Үг] . Манай .монголын төр засаг огцруул таарна олон.хүн .зуун айлаас.хоолоон .идэж байна. Гантулга тэнэгийн үгэнд орж зуун айлынхан..нүүхгүй.ээ..

Avatar

Zochin 2018-04-24 112.72.14.126

Чулуу төмөрний хятадуудыг зайлуулж бизнесийг нь монгол хүн хийх боломжоор ханга

Avatar

Д гантөмөр 2018-04-24 66.181.180.168

Гадаадад барилгын захууд нь хотоос зайтай гэхдээ бөөндөө байдаг , хотынхоо төвд байх нь үгэндээ боломжгүй , цөөн хүний эрх ашиг биш нийтийн эрх ашгиг , , хотынхоо хөгжлийг бодолцоорой . Амжилт хүсэе

Avatar

Bio 2018-04-24 112.72.14.63

Bio shuwuu gj goy zamtai sul gazar bhad tiishe zarim zvilee chiglvvleech

Avatar

Зочин 2018-04-24 203.91.115.41

Zuv

Avatar

баярлав 2018-04-24 122.201.25.130

Маш зөв агаар цэвэршинэ.

Avatar

Маш зөв 2018-04-24 59.153.114.248

Зөв арга хэмжээ байна. Замын ачаалал их хөнгөрнө. Тэгээд ч хотын үзэмж сайжирна.

Avatar

Маш зөв 2018-04-24 59.153.114.248

Зөв арга хэмжээ байна. Замын ачаалал их хөнгөрнө. Тэгээд ч хотын үзэмж сайжирна.

Avatar

Маш зөв 2018-04-24 59.153.114.248

Зөв арга хэмжээ байна. Замын ачаалал их хөнгөрнө. Тэгээд ч хотын үзэмж сайжирна.

Avatar

Зочин 2018-04-24 202.70.34.70

барилгын материалыг нэг дороос авах боломжтой, машины зогсоол сайтай хэдэн том дэлгүүр хотын зараар байгуулчих. тэр 100 айл бараг аяндаа алга болно. Нэг дороос хямдхан бүх юм аа авч чадаж байвал хэн тэр зуун айлаар шахцалдаж нэг дэлгүүрээс нөгөө рүү харайж байх вэ. тэр чулуу, төмөр, зэрэг хортой үйлдвэрлэлийг долоон уулын цаагуур нүднээс далд болгох хэрэгтэй. тэндээ үйлдвэрлээд дэлгүүрт авчирч өгдөг байх хэрэгтэй

Avatar

9-р хорооны иргэн 2018-04-24 124.158.88.13

Хотын төв хогийн цэг болж гүйцлээ. СБД-ийн 9-р хороог бас төлөвлөгөөндөө оруулаач ээ. Газарт орно, орон сууцны 7-р хороолол босгоно гэж хүлээлгэсээр балгас, хогийн цэг болж гүйцлээ. газарт орсон газрын буурин дээр хамаа замбараагүй хог хаяж хогийн цэг үүсээд байна

Avatar

зочин 2018-04-24 203.91.118.180

Сайхан мэдээ байна. Зөв, зөв… Дэмжиж байна.

Avatar

Иргэн 100 айл 2018-04-24 202.21.96.238

Ашгүйдээ сайхан мэдээ байна Одоо л нэг эрүүл аюулгүй орчинд амьдрах нь Баярлалаа Амарсайхан даргаа

Avatar

ЗОЧИН 2018-04-24 27.123.214.108

1-РТ ОДОО АВТО ЗАМЫН ХАЖУУГААР ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААГ БҮРМӨСӨН ЗОГСООХООС ЭХЭЛ, 2-РТ ДЭЭВРИЙН ТӨМӨР, ЧУЛУУНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БҮРМӨСӨН ЗОГСОО, 3-РТ АВТО ЗАМЫГ ТУС БҮР 2 ЭГНЭЭТЭЙ 2 УРСГАЛТАЙ БУС ТУС БҮР 3 ЭГНЭЭТЭЙ 2 УРСГАЛТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖЖ ХИЙ, НААД 2 УРСГАЛТАЙ 2 ЭГНЭЭ ЧИНЬ ОДООГИЙНХТОЙ АДИЛ ЯМАРЧ ҮР ДҮН ӨГӨХГҮЙ, 1-2 ДАВХАР АМБААР ШИГ ХУДАЛДААНЫ ЦЭГҮҮДИЙГ БҮГДИЙГ БУУЛГАЖ ОРОН СУУЦЖУУЛ, БАРИЛГАЖУУЛ, МЭДЭГДЛИЙГ ЭЗДЭД НЬ ЯАРАВЧЛАН ӨГ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХОТ МЭДЭЛДЭЭ АВ, ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН ГАЗРЫГ, ЭЗЭМШИХ ХУГАЦАА ДУУССАН ГАЗРЫГ ХОТ ҮГ ДУУГУЙ ҮНЭ ӨЛТӨГГҮЙ ХУРААЖ АВ, 100 АЙЛААС 32-ЫН ТОЙРОГ ХҮРТЭЛ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ ХОТООР БАТЛУУЛ, САНХҮҮЖИЛТИЙГ ХОТЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАМААР ШИЙДЭЭД ЗАМ, БАРИЛГЫН АЖЛАА 6-р САРААС ЭХЭЛ, ТЭГВЭЛ НААД АЖИЛ ЧИНЬ ЯВНА.

Avatar

Zochin 2018-04-24 66.181.161.105

Chadnaa demjij bn saihan medee bn

Avatar

Бид олон улсын жишгийг дагах ёстой 2018-04-24 103.26.195.158

Монгол шиг хотын төвдөө бүх захаа төвлөрүүлсэн улс орон байхгүй.Гадаад оронд бүх зах, том супер маркэтууд хотын захад байдаг шүү дээ.

Машины зах тэр тутмаа Да Хүрээ, файз захуудыг хотоос хурдан гаргах хэрэгтэй.
Машины худалдаачид чинь, худалдан авч байгаа хүмүүс чинь чадал чинээтэй хүмүүс шүү дээ.
Мөн Хүчит шонхор захыг ч хотоос гаргах хэрэгтэй. Дараагийн ээлжинд Наран туул захыг гаргах.
Интернет худалдааг сайн хөгжүүлж, захиалсан барааг хотын чанартай авч ирсэн тохиолдолд хүмүүс худалдаж авдаг болно шүү дээ.Заавал биеэр очих шаардлага байхгүй болно. Хүмүүс чанартай бараа авч ирсэн тохиолдолд мөнгөө төлдөг болж, үйлчилгээ сайжирна.
Эрээний хятадууд болон монголчууд итгэл дааж ажиллаж бичатаар үйлчилгээ үзүүлж чадаж байна шүү дээ.

Энэ ирээдүйтэй чиглэлд хөгжих хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-24 202.9.40.84

Сайхан мэдээ байна. Thanks

Avatar

Зочин 2018-04-24 202.179.31.2

Түргэн хийх хэрэгтэй байна.

Avatar

З 2018-04-24 64.119.25.75

Зөв дэмжиж бн хурдан нүүлгээсэй

Avatar

нүүлгэх нь маш зөв 2018-04-24

100-н айл наран туул зах зэргийг хотоос холхон нүүлгэх нь маш зөв шүү ингэж бай ж хотын түгжрэл багасна, машины худалдааны хүмүүс нүүсэн нь зөв болжээ гээд тв-ээр ярьж байна лээ, ер нь ч тэгээд улсын нийслэл гэдэг нийслэл шиг л байх ёстой хэн дуртай нь энд тэндээс нүүж ирж буугаад байвал хөдөө хотын ялгаа юу байна, сүүлийн еүд хотын соёл гэдэг юм ч алга болоод байна шүү

Avatar

Зочин 2018-04-24 59.153.87.13

зуун айлын төв замыг бүрэн чөлөөлж өргөжүүлж шинэчилж саадгүй болгох ёстой. хятад монгол иргэн компани хортой үйлдвэр явуулдаг байх. тэр зуун айлын захын орчин тэр чигээрээ хотын хамгийн балиар эмх замбараагүй хотод засаг захиргаа байдаггүйг гэрчилсэн ,ниислэллийн засаг захиргаа ,төр засаг руу гүйгчдийн юу ч чададггүйг нотолсон орчин шүү дээ. эрс өөрчлөх ёстой. хүмүүс бизнесээ төлөвлөх байшин барилгаа буулгах нүүлгэхэд хугацаа өгөх ёстой. зайдуу гэр хороололд 50 н айлын хашаа худалдаж аваад тэнд орчин үеийн барилгын материалын зах бий болгох хэрэгтэй. дэд бүтцийг нь маш орчин үейин болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-24 64.119.27.49

hurdan ehleh heregtei

Avatar

Зочин 2018-04-24 103.57.93.127

Туул голоосоо л холхон буулгаж үзээрэй хэдэн жилийн цаадахыг харж сураасай энэ дарга нар

Avatar

Зочин 2018-04-24 66.181.187.46

100 ailiin naimaachid oorsdiin gazaraa ezemshij omchilj avaagui um bna lee. odoo hoogdoh ni todorhoi

Avatar

Зочин 2018-04-24 59.153.87.13

ЧАДАХ УУ

Avatar

2018-04-24 112.72.14.147

ЗӨВ ШҮҮ. Дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж