“Коrean Air”-ийн ерөнхийлөгчийн эхнэрийн авирыг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

“Коrean Air”-ийн ерөнхийлөгчийн эхнэрийн авирыг дэлгэв

“Коrean Air”-ийн ерөнхийлөгчийн эхнэрийн авирыг дэлгэв

БНСУ-ын хэвлэл мэдээллээр өнөөдрөөс “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хогийн эхнэр И Мён Хигийн ажилтандаа дээрэлхүү хандсан бичлэгийг цацаж эхэлжээ.

И Мён Хи 2014 оны тавдугаар сард Инчон хотод баригдаж байсан зочид буудлын барилгын ажилтнуудад зүй бус үйлдэл гаргаж, хуруугаараа чичлэн загнажээ. Түүнтэй хамт ажиллаж байсан ажилтнуудад ч таагүй үгээр доромжилж байсан аж.

“Коrean Air” компанийн ерөнхийлөгчийн охидын  авир дэлхийн хэвлэл мэдээллийн бай болоод байгаа. Тэгвэл зарим хэрэг цагдаагийн газар шалгагдаж байгаа энэ үед ерөнхийлөгч Чо Ян Хогийн эхнэрийн зохисгүй үйлдэл олон нийтэд ил болсон нь гал дээр тос нэмээд байгаа аж.

Хоёр охиныхоо муухай авирын улмаас Чо Ян Хо ерөнхийлөгч ард иргэдээсээ уучлал гуйж, охидоо компанийн ажлаас хол байлгана гэж амалсан юм. Гэвч эдгээр өдрүүдэд эхнэр И Мён Хигийн бичлэг ил болсон нь солонгосын ард иргэдийг бухимдуулаад байна. 

Эх сурвалж:  www.etoday.co.kr

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж