Сошиалаар залилан хийгчдээс болгоомжлохыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Сошиалаар залилан хийгчдээс болгоомжлохыг анхаарууллаа

Сошиалаар залилан хийгчдээс болгоомжлохыг анхаарууллаа

Цахим орчноор дамжуулан иргэдийн мөнгийг залилах тохиолдол олон гарч байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллага анхааруулдаг. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн арга нарийсч, хамрах хүрээ нь өргөжсөөр байна. Өнгөрсөн 2017 онд цахим орчинд худалдааны сайт нэрээр бусдыг залилсан 90 орчим гомдол ирсэн бол хүний нэрийг барьж мөнгө зээлсэн 20 орчим этгээдийг илрүүлэн шалгажээ. Сошиал орчинд бусдын хаягаар нэвтэрч эсвэл олны танил, нэр нөлөө бүхий хүмүүсийн нэрийг ашиглан хуурамч хаяг нээж түүгээрээ сошиал найзуудаас нь мөнгө зээлэх зэрэг цахим гэмт хэрэгүүд цөөнгүй гарах болсон. Энэ төрлийн залилангийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзийгөөс тодруулахад “Цахим хэрэгслийг ашиглан бусдыг залилах хэрэг буурахгүй байна. Тухайлбал сошиал орчинд залилагч этгээд бусдаас мөнгө зээлэхийг хүсэхэд дөрвөн хүн тутмын нэг нь итгэж мөнгө зээлж байна” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж