Туркийн Элчин сайдын яам хүүхдийн баярыг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Туркийн Элчин сайдын яам хүүхдийн баярыг тэмдэглэв

Туркийн Элчин сайдын яам хүүхдийн баярыг тэмдэглэв

ТУРКИЙН ЭСЯ “ДЭЛХИЙ ЗӨВХӨН БИДНИЙХ БИШ: АН АМЬТАН, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ” СЭДВИЙН ДОР ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайдын яамнаас өчигдөр “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалцгаая” сэдвийн дор Туркийн Олон улсын хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгууллаа. Тус Элчин сайдын яам энэ жил 3 дахь удаагаа уг баярыг тэмдэгдэн өнгөрүүлж байна.

Бүгд Найрамдах Турк улс жил бүр дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 1920 оны 4 дүгээр сарын 23-нд Туркийн Үндэсний Их хурал анх байгуулагдаж, тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ өдрийг хүүхдийн баяр хэмээн зарлан тунхаглажээ. Хожим хойно тус баярыг Туркийн Олон нийтийн радио, телевиз /ТРТ/ олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон юм.

Энэхүү баярын арга хэмжээг М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5 дугаар дунд сургууль, Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн “Хошой тэргүүний” 105 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль болон Монголын Хүүхдийн Ордонтой хамтран тэмдэглэлээ.

Энхэүү баярыг угтан Элчин сайды яамны байранд Хүүхдийн баярын нээлтийг зохион байгуулсан юм. Хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож ЭСЯ-ны хашаанд мод суулгасны дараа Элчин сайд М.Ахмет Язал сурагчдыг хүлээн авч уулзаж өөрийн албан үүргээ М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5 дугаар дунд сургуулийн 10-Б ангийн сурагч Э. Дашнямд хүлээлгэн өглөө. Э. Дашням Элчин сайдын үүргийг хүлээн авсны дараа хоёр улсын хооронд боловсрооын салбарыг хөгжүүлэх зорилгоор Туркийн Засгийн газраас олон чанартай сургууль Монгол Улсад байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн Монголын Хүүхдийн ордонд “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хамгаалцгаая” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд М. Ахмет Язал, Элчин сайдын гэргий хатагтай Кадирэ Зэйнэп Сайым Язал болон Монголын Хүүхдийн ордны захирал хатагтай Б. Цэнгэлмаа нар оролцов. Түүний дараа дээрх сургуулиудын сурагчдын бэлтгэсэн урлагийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулав.

Өнөөдөр 18:00 цагаас Элчин сайдын өргөөнд хүүхдийн баярын хаалтын хүлээн авалт болох бөгөөд энэ үеэр “Дэлхий зөвхөн биднийх биш: Ан амьтан, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалцгаая” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардуулна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж