Эмийн сангаар үйлчлүүлэхдээ улсын баталгаа шаардаарай

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Эмийн сангаар үйлчлүүлэхдээ улсын баталгаа шаардаарай

Эмийн сангаар үйлчлүүлэхдээ улсын баталгаа шаардаарай

Эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүдэд цусны даралтын аппарат, термометр (халууны шил), эмнэлгийн жинг улсын баталгаагүйгээр худалдаалж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас (НМХГ) эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалдаг бөөний төвүүдэд хэмжих хэрэгслийн баталгаажуулалт болон тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийж байна. Одоогоор шалгалтад 16 аж ахуйн нэгжид шалгалт хийгээд байгаа аж.
Эдгээр компанийн зарим нь  эмнэлгийн хэмжих хэрэгслийг тусгай зөвшөөрөлгүй худалдаалсан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаагүй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Хэмжих хэрэгсэл худалдаалдаг аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй, хэмжих хэрэгсэл бүрийг улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авсан, Монгол Улсад ашиглах хэмжих хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн байх, загварын туршилт хийлгэсэн байх шаардлагатай аж.
Иймд иргэд, худалдан авагчид эмийн сан, бөөний төвүүдээс даралтын аппарат, термометр /халууны шил/, эмнэлгийн болон хүүхдийн жин худалдаж авахдаа тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг заавал дагалдуулан авах хэрэгтэйг НМХГ-аас зөвлөж байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж