Дасгалжуулагч багш, нийгмийн ажилтанг бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагч багш, нийгмийн ажилтанг бэлтгэх сургалт зохион байгуулж байна

Дасгалжуулагч багш, нийгмийн ажилтанг бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Нийгэмшүүлэх цирк” бол дэлхийд алдартай Канадын Нарны цирк корпорацийн боловсруулсан олон улсын томоохон хөтөлбөр бөгөөд дэлхий даяар хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд, залуусын хувь хүний болон нийгмийн харилцааны ур чадварыг дэмжих сургалт, хүмүүжлийн өвөрмөц арга барил болгон хэрэглэж байна.

Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Японы хүүхдийг ивээх сайн хамтран хэрэгжүүлж байгаа юм. Циркийн урлагт суурилсан хүнд нөхцөл дэх хүүхэд, залуучуудтай ажиллах нийгмийн ажлын шинэлэг арга барил болох “Нийгэмшүүлэх цирк” сургалтыг зохин байгуулах дасгалжуулагч багш, нийгмийн ажилтнуудыг бэлтгэх, чадавхижуулах сургалтыг энэ сарын 23-27-ны өдрүүдэд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуульд зохион байгуулж байна. Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29, 25, 55, 70 дугаар дунд сургуулийн багш нар, “Нарт хангай” хүүхэд хамгааллын төвийн ажилтнууд, Насан туршийн боловсролын үндэсний төв, түүний харьяа БЗД, СБД –ийн Албан бус/ насан туршийн боловсролын төвүүдийн багш нар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны ажилтнууд зэрэг нийт 21 хүн хамрагдаж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж