Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг” байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг” байж чадах уу?

Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг” байж чадах уу?

             

‘Боловсрол суваг’ телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний хоёр оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки нар сонгогдсон. Өчигдөр /2018.04.23/  тус шоуны гурав дахь оролцогчоор  “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмааг зарлалаа.

Түүний хувьд  фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа юм.  “Яг түүн шиг-3” шоунд дуучин Г.Сүндэрмааг хэр цойлохыг хүлээх л үлдлээ дээ. 

                                                                                                  Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж