Математик, англи хэлний олимпиад зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Математик, англи хэлний олимпиад зохион байгуулна

Математик, англи хэлний олимпиад зохион байгуулна

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд математик, алгебрын олимпиад зохион байгуулагдахаар болжээ. Тус олимпиадыг дөрөвдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд зохион байгуулах аж.

“Оюунлаг иргэн, Монголын ирээдүй” уриан дор болох олимпиадад оролцохыг хүсэгчдийг энэ сарын 25-26-нд тус цогцолбор сургуульд бүртгэх юм байна.

Шагналын сан таван сая төгрөг аж. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар энэхүү олимпиад зарлагдсан бөгөөд оюунлаг Монгол иргэнийг дэмжих зорилготой юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж