Ж.Ганбаатар: Халхавч банкуудыг зохицуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Халхавч банкуудыг зохицуулсан уу?

Ж.Ганбаатар: Халхавч банкуудыг зохицуулсан уу?

Хууль зүйн байнгын хороогоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Хуулийн төслийг харахаар Хамтын ажиллагааны зөвлөл, Үндэсний зөвлөл гээд хоёр зөвлөл яригдаад байх юм. Би буруу ойлгоод байна уу. Энэ хоёр зөвлөлийн ялгааг нь гаргаж өгөхгүй юу. Хоёрдугаарт, халхавч банктай харилцаа тогтоосон банкийг яаж мэдэх вэ?

Ажлын хэсгийн байгууллага:

-Одоо хүчин төгөлдөр байгаа хуульд Хамтын ажиллагааны зөвлөл гэж байгаа. Бид шинээр Үндэсний зөвлөл байгуулахаар хуульд оруулсан. Хамтын ажиллагааны зөвлөл нь үйл ажиллагаа хариуцсан албан тушаалсан сууж ажилладаг. Үндсэний зөвлөл нь улсын хэмжээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг зангидах зорилготой юм. Бодит байдал дээр аль аль нь ажиллаад эхэлсэн байгаа. 

Гадаад орнуудад халхавч банкийг мөнгө угаах зорилгоор ашигладаг болсон байна. Тэр нь юу вэ гэхээр биет байдлаар оршдоггүй мөртлөө бүртгэлтэй байгууллага яваад байдаг. Эдгээрийг халхавч банк гэж бид нэрлэж байгаа. ФАТФ-ын зөвлөмжид ийм төрлийн тодорхой бус байгууллагатай хамтран ажиллахыг хориглодог. Тэр утгаараа энэ заалтыг оруулсан. 

Ийнхүү Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганд шилжүүлэхээр болов.

Байнгын хороогоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч нэг хэлэлцүүлэг хийгдээгүй байгаа тул хойшлуулсан юм.  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж