Бүхээгт тэргээр 10 хүнийг дайрч хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Бүхээгт тэргээр 10 хүнийг дайрч хөнөөжээ

Бүхээгт тэргээр 10 хүнийг дайрч хөнөөжээ

Канадын Торонто хотын хойд хэсэгт өнөөдөр бүхээгт автомашинаар явган зорчигчдыг дайрч, 10 хүний амийг хөнөөн, 15 хүнийг гэмтээсэн хэрэг гарчээ. Цагдаагийн газраас бүхээгт тэрэгний жолооч Алекс Минассианыг баривчлан шалгаж байна. Тэрбээр бүхээгт автомашиныг түрээсэлж авсан байжээ. 25 настай залуу халдлага үйлдэх зорилготой байсан эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр явган зорчигчдын зам руу орж хоёр км орчим газар явжээ.

Энэ хэрэг Их-7 бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Торонто хотноо болж буйтай давхцсан нь анхаарал татаж байна. Канадын гадаад хэргийн сайдын мэдээлснээр Их-7 уулзалт хэвийн үргэлжлэх гэнэ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж