Дэлхийн стандартад нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээ энэ зун нэвтэрнэ | News.MN

Дэлхийн стандартад нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээ энэ зун нэвтэрнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн стандартад нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээ энэ зун нэвтэрнэ

Дэлхийн стандартад нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээ энэ зун нэвтэрнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Тэгвэл өнөөдөр “Ubike” төслийн сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг зарлаж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү сонгон шалгаруулалтад “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж байна.

“Никель Ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банкны хамтарсан консерциум нь “UBIKE” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг ундаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй, 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Мөн энэхүү төсөлд ашиглагдах дугуйнуудын хувьд дэлхийн стандартын дагуу Монгол Улсад үйлдвэрлэсэн, төлбөр, тооцоо болон хяналтын бүрэн ухаалаг системтэй байх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд онцлов. 2018-2020 онд хэрэгжих төслийн хугацаанд байгуулах 150 зогсоолын 2 нь анхан шатны завсар үйлчилгээ хийх төв зогсоолууд байх юм байна.

“Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Төслийн хүрээнд эхний ээлжид 43 байршилд түрээсийн 500 дугуй байршуулна. Түрээсийн дугуйн төлбөр 30 минутад 500, нэг цагт 800 төгрөг байх юм. Иргэд ХасБанкны “Qpay” үйлчилгээг ашиглаж, гар утсаараа дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулан төлбөр төлснөөр дугуйны түгжээ автоматаар тайлагдана. Түүнчлэн унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь JPS төхөөрөмж суурилуулсан байна. “Никель Ганбаа” компани нэг унадаг дугуйг JPS төхөөрөмж, ухаалаг цоож, QR код зэргээр тоноглоход нийт 400 мянган төгрөг зарцуулсан бөгөөд цаашдаа засвар, үйлчилгээг бүрэн хариуцна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sem 2018-04-24 59.153.115.248

Yamarch zamgui bj yanar olon dugui ve 1 l dugui tureesleech!

Avatar

Нямаа 2018-04-24 203.91.115.247

хийх ажилгүй с** нар вэ

Avatar

Зочин 2018-04-24 64.119.26.89

Tugjrel ers bagasna daa. Yugaa ch medku humuus oriloldoj l bai

Avatar

enhsaihan 2018-04-24

bi eniig unshaagui l de zvgeer garchigiig ni harchaad jaahan durgui hurlee iim yum hiih zav zai sanhuu mungu baigaad baidag ni ih sonin bn. ene novshiin tsaaziin yal chin bhgvi bolhoor sonin sonin itegmeergui hergvvd ih garaad baidag. duguind bvh anhaarlaa tavihiin orond huuli tsaazaa zuzaalmaar yumdaa

Avatar

Zochin 2018-04-24 58.178.77.147

Mongol duguin zamgui baij iim duguigaar yaaj gej baigaa ym bol baahan soyolgui huduunuus orj irsen ork joloochnartai Mongold tohiromjgui idea ba aa uuchlaarai

Avatar

Уншигч 2018-04-24 162.105.113.6

Би Бээжинд түр сууж байгаа хүн. Наад шар дугуй чинь одоо Бээжин хот даяар нэг гамшиг болж, дийлэхээ болиод байна.Хүмүүс нь гамшиг гэж нэрлэж байна. Хаа сайгүй битүү эвдэрсэн хэмхэрсэн эзэнгүй дугуйн сэг. Дугуйн замтай, дугуй унах соёлтой улсад ингэж байхад замгүй, соёлгүй манай жижигхэн нийслэлд ёстой гамшиг болно. Аваар осол эрс өснө. Баахан хогт дарагдана, баахан хүн эрүүл мэндээр хохирно. Ёстой гамшиг мөн.

Avatar

Сугар 2018-04-24 114.176.242.160

Гоё их гоё санаа шийдэл гол нь хулгай зэлгий хийхгүй байгаарай

Avatar

zochin 2018-04-24 209.89.142.82

Цагийн түрээсээс гадна өдрийн түрээс бий болгох хэрэгтэй шүү. Тэгж гэмээнэ ажилдаа дугуйгаар явж ирэх боломжтой болно. Өглөө 7:30д аваад орой 17:30 цагт буцаан өгөхөд 10 цаг * 800 = 8000 төгрөг. Ажилдаа ирж очиход таксидахад хангалттай мөнгө. Эсвэл автобусанд суувал бүр хямд гарна.
Хамгаалалтын малгай нь дугуйтайгаа хамт түрээслэгдэх юм уу? Хамгаалах хэрэгслийг орхигдуулж болохгүй!!!
Таксидах мөнгөөр дугуй авч автозамаар эрсдэлтэй хөдөлгөөнд оролцож бас автомашины утаагаар амьсгалан явах таатай биш байж мэдэх л юм.

Avatar

ЁЁ 2018-04-24 66.181.160.123

tsagiin turees ni arai undur vv. Udriin 10 tsag gewel 10.000 tugruguur pruisd benzin hiih ni deer bh geed bna

Avatar

Gg 2018-04-24 112.72.14.95

Tgeed shan tugjred yawiidaa

Avatar

GPS 2018-04-24 202.21.96.134

GPS GPS GPS GPS GPS GPS GPS GPS GPS GPS GPS GPS

Avatar

зочин 2018-04-24 49.0.212.94

365/12/7/24 юм уу? Салхи, шороо, цас, бороо, шуурга, утаа униар, +30-с -40 хэм гээд асуудал бий.

Avatar

Зочин 2018-04-24 103.9.90.51

хэдэн төгрөг салхинд хийсээд өнгөрөх биздээ

Avatar

Зочин 2018-04-24 202.179.25.173

JPS gej yu be pisdaka zuv zasaache suga hyyriima

Avatar

Haha 2018-04-24 112.72.14.18

Thh ahha

Avatar

haha 2018-04-24 49.0.212.94

Jlobal positioning system гэнэ шүү ккк

Avatar

Зочин 2018-04-24 175.223.11.33

Гоё л санаа байна. Даанч УБ т тохирохгүй л болов уу! Дугуйн зам битгий хэл явган зам нь хүртэл хүн аймаар биз дээ?

Avatar

Зочин 2018-04-24 27.123.212.133

dndugggfufl

Avatar

Зочин 2018-04-24 27.123.214.106

Дэлхийн стандарт гэж юу байдаг юм бэ?

Avatar

good news 2018-04-24 128.199.63.171

GOOOD bayarlalaa ta bvxnii sanaachlan xiij baigaa ajliin irgeniixee xuwiar shuud demjij ajillaxad belen.

Avatar

осол-жамаа 2018-04-24 66.181.160.77

Ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байхад Су-гуай Осол-жамаа гэдэг нэр авах вий дээ.Дугуйн зам гээд байгаа замаар нь явж үзсэн.Байсхийгээд л бууж мордоно.Замгүй газараар нь машин мөргөчих гээд л…Эхлээд дугуйн замаа л шийдэх нь чухал.Тийм болговол дэмжинээ дэмжинэ.

Avatar

Зочин 2018-04-24 180.149.93.14

GPS

Avatar

hehe 2018-04-24

mash sain arga hemjee boloh baihaa.beijing uneheer goyo bdag oirhon shig gazar bol jiigeed l boloo.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж