Өрхийн фермтэй танилцаж, туршлага судаллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Өрхийн фермтэй танилцаж, туршлага судаллаа

Өрхийн фермтэй танилцаж, туршлага судаллаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол мал” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн малтай 40 гаруй иргэнийг Төв аймгийн Баяндэлгэр сумын “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн Франц улсын Монбелиард үүлдрийн загвар өрхийн фермтэй танилцууллаа. Өрхийн аж ахуйг фермийн цогцолбор хотхон хэлбэрээр хөгжүүлэх уг төсөл тус бүр нь 40 саалийн үнээ бүхий 10 фермтэй бөгөөд 600 тугал бойжуулах хүчин чадалтай. Мөн өсвөр үхрийн бааз, ферм дундын тэжээл түгээлтийн цэг, техник дундын үйлчилгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тус ферм нь нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж