Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагад ‘’Төмс, хүнсний ногооны үр ашиг, төлөвлөлт, эрүүл мэндийн ач холбогдол, хөрс боловсруулалт, хамгаалагдсан хөрс, ил талбайн тариалалт’’ сэдвээр сургалт зохион байгуулав.

Уг сургалтад Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, ‘’Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо’’ ТББ хамтран оролцсон бөгөөд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 иргэн, аж ахуй нэгж хамрагдсан байна. Цаашид тус сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо” төслийн хүрээнд 3 үе шаттайгаар зохион байгуулах юм.

Эх сурвалж: БЗД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж