“Оюутны хөгжлийн зээл”-ийн анхны гэрээг МУИС үзэглэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

“Оюутны хөгжлийн зээл”-ийн анхны гэрээг МУИС үзэглэв

“Оюутны хөгжлийн зээл”-ийн анхны гэрээг МУИС үзэглэв

2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 46-р тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын дагуу Боловсролын Зээлийн Сангийн захирал, профессор П.Лхагвасүрэн, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын хувьд анхны гэрээг МУИС-иас эхэлж байгаа бөгөөд боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа 2018 оны 5 сараас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсын төсвөөс оюутан суралцагчдын хөгжлийн зээлд зориулж 75 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан нь “Оюутан хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй” зэрэг давуу талтай зээлээр суралцах нөхцөлийг бүрдүүлж байна.

Оюутны хөгжлийн зээлд хамрагдагсдыг сонгон шалгаруулахдаа дараах суралцагчдыг эхлэн дэмжих шаардлагатай.

Үүнд:

  • Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлээр суралцагчид
  • Хагас өнчин суралцагчид
  • Амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагчид
  • Малчин өрхийн суралцагчид

Уг зээлд сургалтын голч оноо нь 2,8 –аас дээш оюутан, голч оноо нь 3,2-оос дээш суралцагчид хамрагдах боломжтой.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж