С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгтэй уулзах хүсэлтээ АТГ-т өгсөн

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгтэй уулзах хүсэлтээ АТГ-т өгсөн

С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгтэй уулзах хүсэлтээ АТГ-т өгсөн

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр /2018.04.24/ Мөнгө хүүлэлтэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөл нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, мөнгө хүүлэхтэй тэмцэх зорилготой аж. 

Хуулийн төслөө өргөн барьсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Монгол Улсад банк санхүүгийн байгууллага, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн зээлийн дарамтаас гарах бодит үндэслэл болно. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж, мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх боломжтой. Мөнгө хүүлэлтийн талаар өмнө нь тодорхой хууль эрх зүйн ойлголт байхгүй байсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэх, зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт хийж байгаа. Өнөөдөр арилжааны банкны дундаж хүү 20-30 хувь  байдаг. Банк болон банк бус санхүүгийн байгууллага 40-60 хувьтай байдаг. Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд амжилттай бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулахад хэцүү. Тиймээс хуулийн төслийг санаачилж байна” гэлээ. Үүний дараа  сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэд байхаар хуульд тусгасан юм бол?

-Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байхаар хуульчилсан. Түүний дотор цалин болон тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь байхаар хуульд тусгасан. Сарын 1-1,5 хувь байна гэсэн үг.

-Хууль банк бус санхүүгийн байгууллага, ломбард, арилжааны банкууд бүгдэд хамаарна гэсэн үг үү?

-Ер нь бол хадгаламж зээлийн хоршоо, иргэд хоорондын өдрийн зээлийн зохицуулалтыг хуульд оруулаагүй. Банк, банк бус санхүүгийн байгууллагад хамаарна.

-Ардчилсан намын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг цагдан хорьсон байгаа. Намын зүгээс очиж эргэнэ, уулзана гэж байсан юу болсон бэ?

-АТГ болон холбогдох газруудад асуудлаа тавьсан. Албан ёсоор уулзах хүсэлтээ өгсөн. Өнөөдрөөс хариу өгөх болов уу.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж