Уламжлалт “Үндэсний бичиг үсгийн баяр” 5 сарын 1-6-ны өдрүүдэд болно | News.MN

Уламжлалт “Үндэсний бичиг үсгийн баяр” 5 сарын 1-6-ны өдрүүдэд болно

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Уламжлалт “Үндэсний бичиг үсгийн баяр” 5 сарын 1-6-ны өдрүүдэд болно

Уламжлалт “Үндэсний бичиг үсгийн баяр” 5 сарын 1-6-ны өдрүүдэд болно

“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнол” уриан дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сангаас Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв,Төрийн түүхийн музей, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран өргөнөөр зохион байгуулах юм.

Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, сургалтуудыг орон даяар явуулж байна.

Эх хэл бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд сурталчлах энэхүү арга хэмжээний нээлт 2018 оны 5-р сарын 4-ний 11.00 цагт Үндэсний номын санд болно.

Эх сурвалж: БСШУСЯ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж