Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө тулалдана

Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө тулалдана

Тайландын нийслэл Бангкок хотод боксын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн  болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-д өрсөлдөж буй Э.Мичидмаа Вьетнам улсын тамирчинг ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин энэ сарын 26-ны өдөр Казахстаны тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана. Залуучуудын шигшээ баг, “Эрдэнэт бокс” клубын тамирчин Э.Мичидмаа эмэгтэй тамирчдын медалийн буухиаг эхлүүллээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-очир, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбат нарын удирдлага дор нийт есөн тамирчин өрсөлдөж байна.

Бусад тамирчдын мэдээллийг эргэн хүргэнэ. Тэмцээн энэ сарын 28-ны өдөр дуусна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж