Топ 100 ХК 2017 онд ₮1.45 их наядын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Топ 100 ХК 2017 онд ₮1.45 их наядын орлого олжээ

Топ 100 ХК 2017 онд ₮1.45 их наядын орлого олжээ

100 компанийг нэгтгэн судлахад борлуулалтын орлого 38.6 хувиар өсчээ

ААНОАТ-ын орлого 2016 оныхоос 3.5 дахин өсчээ

Хувийн хэвшлийн “хэтэвч” дээрджээ. Татварын орлого ийн хэлж байна. Ялангуяа, бизнес эрхлэгчдийн төлдөг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) бол хувийн хэвшлийн санхүүгийн байдлыг илтгэх хамгийн тод бөгөөд товч үзүүлэлт юм. Тэгвэл худал хэлдэггүй энэнүцгэн тоо сүүлийн саруудад өссөн төдийгүй Сангийн яамны тооцоог давсан байна. тодруулбал, энэ оны эхний улиралд ААНОАТ-т нийт 233 тэрбум төгрөг төвлөрснийг үндэсний статистикийн хороо мэдээлж байна. Энэ нь өмнөх оныхоос ойролцоогоор 28 тэрбум төгрөг буюу 13 хувиар өссөн дүн аж. Харин Монголын эдийн засагт хямралын дохио ид хангинаж байсан 2016 оныхоос ойролцоогоор 3.5 дахин өндөр дүн аж. үүнээс үзэхэд сэргэж эхэлсэн 2017 оны өсөлт өдгөө ч үргэлжилж байгаа нь энэ. 2015, 2016 онд ёроолын цэгтээ хүрээд байсан таваарын ханш өнгөрсөн онд сэргэж, зарим төслийн бүтээн байгуулалт эрчимжсэн зэрэг нь монголыг чиглэх хөрөнгө оруулалтыг дэмжсэн.

Тэрчлэн түүхий эдийн экспорт нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдийн орлогыг өсгөсөн. Энэ нь нүүрсний экспорт болон татварын орлогын шууд хамаарлаас тодорхой харагдана. тэгвэл энэ сэргэлт 2018 онд ч буухиалж байна. ААНОАТ-ын төвлөрөл өссөн нь орлогын албан татвар бараг 20 хувиар дээшлэхэд нөлөөлж, төсвийн орлого 300 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд түлхэц болсон байна. Татвар талаас нь харахад ийм байгаа бол санхүүгийн хувьд шилэн хувьцаат компаниудын тайланг сөхье. Монголын хөрөнгийн биржийг зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компаниудын санхүүгийн үзүүлэлтийг харцгаая. Энэ сарын эхээр АПУ компани 2017 оны санхүүгийн тайлангаа танилцуулсан. Тус компани борлуулалтын орлогоо 2017 онд 12.8 хувиар өсгөж, 234.6 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Гэхдээ энэ нь нэгтгэлийн үр дүнд бий болсон бүх компанийн үзүүлэлт биш гэдгийг компаниас онцолсон юм. Тус компани энэ онд сүүний бизнесээ тусгаарлаж, “АПУ Дэйри” компани байгуулжээ.

Тэгвэл арилжааны идэвх, зах зээлийн үнэлгээгээр дээгүүр бичигддэг “говь” компани борлуулалтын орлогоо 35.75 тэрбум төгрөг буюу 40.3 хувиар өсгөж, 124.43 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Хөрөнгийн зах зээлээр төрөлжсөн “Marketinfo” цахим хуудас урьдчилсан байдлаар 100 хувьцаат компанийн санхүүгийн үр дүнг нэгтгэн, шинжилсэн. Үүнээс үзэхэд компаниудын борлуулалтын орлого 2017 онд 1.45 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 38.6 хувиар өсчээ. орлогын өсөлтийн дийлэнхийг ТОП-20 индексийн сагсанд багтдаг компаниуд бүрдүүлж байна. ялангуяа, нүүрс олборлогч “тавантолгой” компани хамгийн өндөр орлогын өсөлт үзүүлжээ. Тус компани 2017 онд орлогоо 251.4 тэрбум төгрөг буюу 142.4 хувиар нэмэгдүүлж, 427.9 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Тэрчлэн судалгаанд багтсан 100 компанийн үйл ажиллагааны зардал 298.31 тэрбум төгрөгтэй тэнцсэн. Энэ нь 7.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт компаниудын 59 хувь нь ашигтай ажилласан.

  • Компаниудын ашиг 2016 оны дүнгээс 81.4 хувиар өссөн бол алдагдал 54 хувиар буурсан байна.

  • “Тавантолгой” компани орлогоо 251.4 тэрбум төгрөг буюу 142.4 хувиар нэмэгдүүлж, 427.9 тэрбум төгрөгт хүргэсэн байна

  • Компаниуд 2018 оны санхүүгийн төлөвөө өсгөөд байгаа.

Ингэснээр нийт ашиг 269.89 тэрбум төгрөгт хүрчээ. Харин нийт 13.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Компаниудын ашиг 2016 оны дүнгээс 81.4 хувиар өссөн бол алдагдал 54 хувиар буурсан байна. Тэрчлэн энэ оныг бизнес эрхлэгчид харьцангуй өөдрөгөөр харж байна. Борлуулалтын менежерүүдийн ойрын үеийн хүлээлтийг илтгэдэг Борлуулалтын менежерүүдийн индекс гэхэд сүүлийн 57 сарын хамгийн огцом өсөлт үзүүлснийг “World economics” байгууллагаас мэдээлсэн юм. Мөн компаниуд 2018 оны санхүүгийн төлөвөө өсгөөд байгаа. Тухайлбал, “ган хийц” компани 2018 онд борлуулалтын орлогын төсөөллөө нэмэгдүүлж, 2.1 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байна. 2017 онд тус компани 240 тонн төмөр хийц эдлэл үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Тэгвэл 7.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан “Ремикон” компани энэ онд уг дүнг 50 хувиар өсгөж, 13-14 тэрбум төгрөг олно гэж тооцоолсон гэж компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан мэдээлсэн юм. Мөн АПУ компани энэ оныг өөдрөгөөр харж байгаа төдийгүй борлуулалт, ашгаа 10 орчим хувиар өсгөхөөр төлөвлөж байгааг компанийн Санхүү хариуцсан захирал Б.Түвшин хэлж байна. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “монос косметик” энэ онд борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг компанийн гүйцэтгэх захирал Э.Дагва-баасансүрэн мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн зарим эрсдэлийг эс тооцвол энэ онд дотоодын зах зээл тогтворжиж, сэргэх хандлага үргэлжилнэ гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж