Цувралын 6 дахь тоглолтонд заавал хожих даалгавартай талбайд гарсан Торонто Мейпл Лифс баг талбайдаа Бостон Брюинс багийг 3-1 харьцаатай болгож цувралын харьцааг 3-3 болгон тэнцүүлж чадлаа. Өнөө өглөө болсон цувралын 6 дахь тоглолтонд М.Марнер болон хаалгач Ф.Андерсен нар талбайд шилдэг тоглолтоо үзүүлж багийнхаа ялалтанд голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Хаалгач Ф.Андерсен 33 цохилтын 32-г нь хаасан.
Тоглолтын эхний үед гоол ороогүй бөгөөд 2-р үе дөнгөж эхлээд зочин баг Бостон Брюинс багийн рүүки тоглогч Ж.ДеБраск гоол оруулж зочид тэргүүлж эхэлсэн. Гэхдээ зочдын тэргүүлэл минут ч болж чадаагүй бөгөөд эхний гоолоос мннут ч хүрэхгүй хугацааны дараа В.Нюландер тэнцээний гоолыг оруулсан. Үүнээс хойш талбайн эзэн М.Марнерын шоу эхлэж тоглолтын 2-р үеийн 14 дэх минутанд багийнхаа тэргүүллийг гоолыг оруулж, шийдвэрлэх 3-р үед Т.Плеканецэд гоолын дамжуулалт өгсөн. Ингээд тоглолтын цаг өндөрлөхөд Торонто Мейпл Лифс баг 3-1 харьцаатай Бостон Брюинс багийг буулгаж авлаа. Одоо хоёр багийн цуврлаын 7 дахь тоглолт нөгөөдөр Бостон Брюинс багийн талбайд болно.
Б.БЯМБАБАЯР