Вашингтон цувралыг дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Вашингтон цувралыг дуусгалаа

Вашингтон цувралыг дуусгалаа

Цувралын эхний 2 тоглолтонд талбайдаа дарааллан хожигдоод байсан Вашингтон Капиталс баг гайхалтай эргэн ирэлт хийж Колумбус Блю Жакетс багийг буулгаж авснаар плэй-оффын 2-р шатанд шалгарлаа. Хоёр багийн цувралын 6 дахь тоглолт өнөө өглөө Колумбус Блю Жакетс багийн талбайд болж зочин баг Вашингтон Капиталс 6-3 харьцаатай хожсон. Тус тоглолтонд нийслэлийн багийн ахлагч А.Овечкин 2 гоол оруулж багаа ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Тоглолтын 2-р үе өндөрлөхөд Вашингтон Капиталсчууд 3-1 харьцаатай тэргүүлж байсан. Ингээд шийдвэрлэх 3-р үед шинэ цэрэг Д.Смит-Пелли, рүүки тоглогч Ч.Стефенсон болон Л.Эллер нар тус бүр 1 гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Харин талбайн эздээс Н.Фолино 2 гоол, П.Дюбуа 1 гоол оруулснаар Колумбус Блю Жакетс багийн улирал өндөрлөлөө.

Цувралын 6 дахь тоглолтонд 6-3 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан Вашингтон Капиталс баг плэй-оффын 2-р шатанд Питтсбург Пингвинс багтай тоглоно. Вашингтон Капиталс баг давдаггүй давааныхаа өмнө ирээд байна. Учир нь хүчтэй ривал болох Питтсбург Пингвинс багт сүүлийн 2 улирал плэй-оффын яг энэ шатанд буюу 2-р шатанд хожигдож улирлаа өндөрлүүлж байсан бол Питтсбург Пингвинс баг 2 улирал дарааллан стэнлийн цомыг хүртсэн. Иймд Вашингтон Капиталс баг плэй-оффын 2-р шатанд хүндхэн өрсөлдөгчтэйгээ нүүр тулахад бэлэн болоод байна. Мөн Вашингтон Капиталс багийн дасгалжуулагч Б.Троц карьертаа плэй-оффын 2-р шатыг давж үзээгүй дасгалжуулагч юм. Энэ мэт Вашингтон Капиталс багийн өмнө хүндхэн үзүүлэлтүүд дурайж байна. Хэрвээ Питтсбург Пингвинс багийг буулган авч чадвал бүсийн аварга болж стэнлийн цомын шигшээд шалгарах магадлал тун өндөр бий. Гэхдээ эхлээд хүнд өрсөлдөгч Питтсбург Пингвинс багийг буулгаж авах хэрэгтэй.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж