Жинобли, Паркер нар рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Жинобли, Паркер нар рекорд тогтоолоо

Жинобли, Паркер нар рекорд тогтоолоо

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн холбоо (NBA)-ны Сан-Антонио Спөрс багийн ахмад тоглогчид болох Ману Жинобли болон Тони Паркер нар NBA-д 16 жил хамтдаа тоглохдоо мөн л 16 жил плэй-оффт тоглож байна. Тэрбээр Сан-Антонио Спөрс баг өнгөрсөн ням гаригт Голден Стэйт Уорриорз багийн эсрэг хийсэн тоглолтонд 103-90 харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Энэ хожил нь Жинобли болон Паркер нарын плэй-оффт хамтдаа байгуулж буй 132 дахь ялалт нь болж байна. Ингэснээр Жинобли, Паркер нь NBA-н түүхэнд хамтдаа плэй-оффт хамгийн олон ялалт байгуулсан тоглогчид болж байна.

NBA-н плэй-оффын тоглолтонд хамтдаа хамгийн олон ялалт байгуулсан 5 хослол:

  1. Ману Жинобли – Тони Паркер 132 ялалт
  2. Тим Данкан – Тони Паркер 131 ялалт
  3. Тим Данкан – Ману Жинобли 126 ялалт
  4. Коби Брайнт – Дерек Фишер 123 ялалт
  5. Майкл Жордон – Скотти Пиппен 117 ялалт

Үүнээс гадна 3 сарын дараа 41 нас хүрч буй М.Жинобли Голден Стэйт Уорриорз багийн эсрэг сэлгээнээс талбайд гаран тоглохдоо 16 оноо авсан. Энэ амжилт нь 40 дээш насандаа плэй-оффт 16-аас дээш оноо авсан 4 дэх тоглогч болсон байна. Түүний өмнө Т.Данкан, К.Мэлоун болон К.Абдул Жаббар нар бичигдэж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж