Ираны эмэгтэйчүүд хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Ираны эмэгтэйчүүд хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлжээ

Ираны эмэгтэйчүүд хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлжээ

Узбекистан улсын Үргэнч хотод хүндийг өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Иран улсын эмэгтэй тамирчид анх удаа оролцож байгаа нь олон улсын анхаарлыг татлаа. Иранаас зургаан эмэгтэй тамирчин Азийн шилдэг тамирчид өрсөлдөж байна. Эдгээр тамирчид Узбекистанд ирэхэд ‘Бөртэ чоно 2017’ шагналын эзэн, олон улсын шүүгч Л.Одгэрэлийн ач тус их байжээ. 

2016 онд Иранд болсон олимпийн эрх олгох Дэлхийн цомын тэмцээнд урилгаар Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажилласан байна. Тухайн үед тус улсын хүндийг өргөлтийн шигшээ багийн зааланд анх удаа эмэгтэй хүн хөл тавьсан тохиолдол болжээ.

Ираны хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Али Муради “Бидний урилгыг хүлээн авч шүүгчээр ажилласанд талархлаа. Энэ нь Ираны холбоо эмэгтэй тамирчин бэлтгэхэд маш том түлхэц дэмжлэг боллоо” гэж шүүгч Л.Одгэрэлд тусгайлан баяр хүргэж байжээ. Тэгвэл өнөөдөр Ираны эмэгтэй тамирчид хүндийг өргөлтөөр хичээллэж, анхныхаа олон улсын тэмцээнд оролцож байна.

Узбекистанд болж буй хүндийг өргөлтийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын өсвөрийн болон залуучуудын эмэгтэй бүтэн баг оролцож байна.

Тэмцээн энэ сарын 30-ны өдөр өндөрлөнө.

Олон улсын шүүгч Л.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж