Ерөнхийлөгч Бөхийн холбоонд үүссэн зөрчлийг зогсоох тухай албан бичиг хүргүүлэв | News.MN

Ерөнхийлөгч Бөхийн холбоонд үүссэн зөрчлийг зогсоох тухай албан бичиг хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Бөхийн холбоонд үүссэн зөрчлийг зогсоох тухай албан бичиг хүргүүлэв

Ерөнхийлөгч Бөхийн холбоонд үүссэн зөрчлийг зогсоох тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргалаа.

Албан бичгийн хувийг:

  1. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ
  2. Монгол Улсын Их хурлын гишүүн, Дархан аварга А.Сүхбат
  3. Дархан аварга Г.Өсөхбаяр
  4. “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарт хүргүүлж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зөрчил тэмцлийг арилгах тухай Е/06 дугаартай албан бичигт:

“Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай

Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.

Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархлын нэг юм.

Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай, зүй бус аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй үйлдэл юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлт орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.

Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.

Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой.

Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй.

Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.

Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд Бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээг авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно.

Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэжээ.

Эх сурвалж: president.mn

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-24 66.181.180.245

Баянмөнх энд оролцвол улам эвдэрнэ.Энэ хүнийг холхон байлгах нь чухал энэ л чухал шүү.

Avatar

Dorj 2018-04-24 27.123.214.114

Хар аваргын цолыг хурааж, хэрүүлийн үндсийг тасалъя

Avatar

Баасан авгай, Баянмөнх байсан газарт балагтай 2018-04-24 59.153.113.56

Бүх будлианы эзэн Баянмөнх гэгчийг Бөхийн холбоо, Бөхийн өргөөнөөс хол байлгахгүй бол хэрүүл тэмцэл тасрахгүй. Баянмөнхөд Ерөнхйилөгч ард түмэнд илээр, албан бичгээр тусад нь анхааруулга өгч, цолыг нь хураах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-24 66.181.191.37

Баянмөнхийг байхад бөхийн холбоо баларна аа. Хол байлгавал хөгжинө.Анхны эх үүсвэр зөрчил Баянмөнхөөс гарч Сүхбат дамжуулж хөгжөөсөн шүүдээ.одоо тэгээд бүр даварцгааж намайг хэн хэлэх вэ гэж үзэж байна.

Avatar

Зочин 2018-04-24 202.131.243.162

Путиний хүргэн жанхуугийн хэрхэн луйвар хийдгийг Монголчууд мартчихсан гэж эндүүрээд байна уу? Хогийн [Хориотой Үг] аа, үхсэн баасны чинь бөхийн асуудал? Өөрийнхөө асуудлыг, дээрээс нь эхнэр хүүхдээ ч зохицуулж чадахгүй хэвтэх өмхий баас чи өөрийнхөө асуудлыг шударгаар шийдүүл!!! Спиртээс эхлээд үй олон луйврын хувьчлалууд,гадаад дотоодын хулхидалтуудыг нь больё!!! Зүгээр л төмөр замаас гэхэд татвар төлөгчдийн гаргасан 270 сая доллар одоо хаана байна? Нүүрсний тээврээс 8 жил дараалан алдаж байгаа Монгол орны нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний 10 тэрбум доллар, нийт 8 жилийн хугацаанд алдсан 80 тэрбум доллар хаана байна???

Avatar

Зочин 2018-04-24 64.119.26.237

Аврага, арслангууд гээдл цээжээ дэвхийлгээдл том том дээл өмссөн нөхдүүд энд тэнд хойморьт залраадл байсан чинь гудамжны наймаачин хэрүүлч авгай нараас ялгараад байх юм алга

Avatar

болдоо 2018-04-24 27.123.214.104

зөв шүү, эрдмийн муу бөх, эрлийн муу бух гэгчээр эднийг ингээд гааруулаад оюуны хоосролтой луйварчдыг толгойг нь илээд байх хэрэггүй, өмчийг нь төрдөө хурааж аваад, менежментийн баг тавьчих хэрэгтэй. менежментийн багтаа нэг ч бөх оруулах шаардлагагүй

Avatar

Зочин 2018-04-24

Төсөл сонгон шалгаруулж ард олон болон бөхчүүдээс олонхийн дэмжлэг авч хамгийн үр дүнтэйг сонгох хэрэгтэй. Найраа, допинг , бөхчүүдийн ёс зүй сахилга бат, техник технологийн шинэчлэл,камержуулалт г.м

Avatar

Зочин 2018-04-24

Tusul shalgaruulyaa.

Avatar

Монгол ялнaaa 2018-04-24 27.123.214.117

Шороо овоолж Монголыг сaмрана даа гэж…

Avatar

zochin 2018-04-24 124.158.113.11

za ene khed evee olj chadakhgyi dee. neg khachin yum yarij tolgoi ergyyleed l khed khonog yavakh baikh. tegj tsag aldaad yaana. ulsiin medeld butsaaj avsan ni yaakh argagyi zyv. khurdkhan avaachee. tsoliig bushuu khuraagaachee.Khamgiin tyryynd darkhan avarga…

Avatar

иргэн 2018-04-24 202.21.117.210

Бодоод байсан чинь ер нь Ерөнхийлөгч оролцож зохицуулахгүй бол болохоо байцан байсан юм байнашүү. Сайн байна. Амжилт хүсье. Дэмжиж байнан.

Avatar

Зочин 2018-04-24 27.123.214.104

бөхийн сургууль төгссөн гэж хүнд үзүүлэх дипломтой болохоос боловсрол мэдлэг муутай, бяр хүчиндээ эрдэж онгирсон, ард түмний хүндлэлийг ойлгох чадваргүй тэднихээ дээр гараад мордчихсон, олонд танигдсан байдлаа ашиглан албан тушаал зэрэг цолд хүрэх гишгүүр болгосон та нар барагтай, бас хэмжээндээ, арамандаа жайжигнаарай. [Хориотой Үг] баньд нар толгой дээгүүр сэвэхгүй шүү.

Avatar

Зочин 2018-04-24 202.21.126.30

Шинэ Их эеэс Баянмөнх, [Хориотой Үг], Дуламсүрэн гурвыг хол байлгасан цагт юм жаахан эвэндээ орж магадгүй. МҮБХ-ны тэргүүнээр нэг манганцар бөх тавьчих вий дээ. Бодлого явуулах хэмжээний, бас бөхийн холбоо, өргөөг өөд нь татчих нэр нүүр, хөрөнгөтэй боловсрол туршлагатай хүн сонгоосой. Бурхан ивээх болтугай, МОнгол бөхийн босоо цагаан хийморь ямар байгаа нь харагдах болтугай. Ерөнхийлөгч чинь үндэснийхээ өв соёлын үүднээс оролцсон нь зөв болжээ. Баттулга минь дандаа ийм байвал яахав дээ болж л байна.

Avatar

Зочин 2018-04-24 112.72.14.56

Энэ нүгэл шунал шингэсэн байшинг дэлбэлчих. төвөг цаашаа

Avatar

Зочин 2018-04-24 202.9.47.177

ерөнхийлөгчид талархаж байна. шийдвэртэй хандаж байгаад талархаж байна. хандыг нь хага дарах нь зүйтэй. бусдаа ,ёс заншлаа ,өв соёлоо хүндлэхгүй гудамжны маргаан үүсгэж нийгмийг бухимдуулсан хүмүүст хариуцлага тооцох нь зайлшгүй зүйл. тэд чинь үхэр мал бус боловсролтой хүмүүс баймаарсан.

Avatar

Зочин 2018-04-24 202.9.47.177

их эеэ хуралдуулж шинэ тэргүүнээ сонгоод өмнөх тэргүүний үеийн бөхийн өргөөний орлого зарцуулалтанд аудит хиих асуудлыг судлах яагаад ийм маргаан олон жил үргэлжилж эрсдэл үүсэв гэдэгт дүгнэлт хииж шинэ сонгогдсон бөхийн холбооны тэргүүн ард түмэн төрөөсөө уучлалт албан ёсоор гуйхыг уриалж байна.замбараагүй муухай үйлдэлд оролцсон бүх хүн нийгмээсээ түмнээсээ уучлалт хүсэх ёстой.нямдорж тэргүүтэй хоёр гуравхан атаач хүмүүс бүхэл бүтэн монгол бөхийг шороонд угаадсанд хутгалаа.

Avatar

zochin 2018-04-24 202.179.26.151

olon jiliin cheruul ,ataa jotoo,zodoon barag l alalchchan cholgui aimaar asuudliig , ert oroi dachin davtagdachgui boltol n unen zovoor n uls chiidech estoi.

Avatar

Зочин 2018-04-24 66.181.160.47

Энэ нээрээ бөхдөө сэтгэлтэй хүн юм аа …. Бөхийн хэрүүлийг болхоор зогсоочихдог , улс төрийн хэрүүлийг болхоор улам өрдөөд, өргөжүүлээд байдаг ….

Avatar

Хүрээнд гэдэг үг гээгдэж 2018-04-24 112.72.11.119

улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ ……………..цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.

Avatar

Зика 2018-04-24 172.56.13.24

Алдаа гарсан байна. Уншигчид … "хүрээнд" гэдэг үгийг байгаа мэтээр уншчихаарай. З.Энхболд

Avatar

Зочин 2018-04-24 43.242.243.14

zow muusain mahan bombognuudiig changalahgui bol buur dawartsan. ed er ni bidniig tsenguuleh uuregtei gladiatoruud bolhoos shiidwer gargadag uhaantnuud bish shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж