Гуравдугаар сарын шилдэг тамирчин тодров

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын шилдэг тамирчин тодров

Гуравдугаар сарын шилдэг тамирчин тодров

Монголын Үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүрийн Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ.

Өнгөрөгч гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт дуусаж, дүн гарсан байна.

Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон П.Орхон олонхийн саналаар сарын шилдэг тамирчин боллоо. Тэрбээр хамгийн олон удаа буюу дөрөв дэх удаагаа энэ шагналд нэр дэвшиж, хоёр удаа ялагч болж байна. Энэ нь анх удаа нэг тамирчин нэгээс илүү удаа сарын шилдгээр тодорсон тохиолдол боллоо.

П.Орхонтой хамгийн хүчтэй өрсөлдөөнийг ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн түрүүлсэн амжилтаараа ОУХМ Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёд түрүүлсэн аварга Какүрюү М.Ананд нар үзүүлж, удаах байрт бичигдлээ.

Гуравдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн Э.Бэхбаяр, Японы Такасаки хотноо явагдсан чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус нэр дэвшсэн билээ.

“Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг. Гуравдугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах олон нийтийн санал асуулгад 1000 гаруй хөгжөөн дэмжигч, 30-аад спортын сэтгүүлчид оролцжээ.

НИЙЛБЭР ДҮН:

  • М.Ананд – 16,2%
  • Э.Бэхбаяр – 8,8%
  • П.Орхон – 45,1%
  • Ц.Цогтбаатар – 17,5%
  • Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 12,4%

Олон нийтийн санал асуулгын дүн:

  • М.Ананд – 16,2%
  • Э.Бэхбаяр – 8,8%
  • П.Орхон – 65,2%
  • Ц.Цогтбаатар – 13,3%
  • Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 4,7%

Спортын сэтгүүлчдийн санал асуулгын дүн:

  • М.Ананд – 25,0%
  • Э.Бэхбаяр – 9,3%
  • П.Орхон – 25,0%
  • Ц.Цогтбаатар – 21,7%
  • Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг – 20,0%

Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн /усанд сэлэлт/, П.Тэмүүжин /тэквондо/ нар тус тус хүртэж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж