Д.Ариунболдыг “Эрдэнэс алт ресурс” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.24-нд нийтлэгдсэн

Д.Ариунболдыг “Эрдэнэс алт ресурс” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

Д.Ариунболдыг “Эрдэнэс алт ресурс” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг улстөрийн “шахалт”-аар ажлаа өглөө гэх хүн олон байв. Тэгвэл тэрбээр “Эрдэнэс алт ресурс” Төрийн өмчит компанийн захирлаар томилогджээ.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100 хувийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг  байгуулсан бөгөөд  шинээр байгуулагдсан тус компанийн Гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилсон байна.

Д.Ариунболд нь МОНЦАМЭ агентлаг, Хувийн бизнесийн салбар, Эрдэнэс Тавантолгой ХК зэрэг томоохон компанийг амжилттай удирдаж ирсэн туршлагатай. Хамгийн сүүлд Эрдэнэс Тавантолгой ХК-ийг удирдахдаа тус компанийн гадаад ( Чалко-гийн 160 сая ам.доллар), дотоодын ( Хөгжлийн банкны 200 сая ам.долларыг) компанийн хамт олны хамт бүрэн барагдуулж, чадварлаг удирдагч гэдгээ харуулсан гэж үнэлэн түүний мэдлэг, туршлага, чадварыг дахин сорихоор ‘ хар алтны’ компаниас ‘ шар алтны’ компани руу буурь сэлгэсэн энэ аж.

“Эрдэнэс алт ресурс” компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт үнэт метал эрэл, хайгуул, олборлолт, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулах аж. Тодруулбал Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөх томоохон зорилтын хүрээнд, геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлэх, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металыг олон улсын стандартын дагуу дотооддоо цэвэршүүлж, эрдсийн санг арвижуулан, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр “Эрдэнэс алт ресурс” Төрийн өмчит компанийг байгуулжээ. Харин Д.Ариунболд захирлын тухайд  ‘сайн’ менежмэнттэйгээрээ шалгарч, “нүүрснээс алт руу” нүүв үү, эсвэл улс төрийн тохирооны нэгэн “үзүүлбэр” байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж